
Зохиолч: | Л.Сарантуяа |
Хэвлэлийн газар: | Мир ном хэвлэлийн газар |
ISBN: | 9789997854377 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 316 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x140x20 мм |
Жин: | 350.0 гр |
Зохиолч: | Л.Сарантуяа |
Хэвлэлийн газар: | Мир ном хэвлэлийн газар |
ISBN: | 9789997854377 |
Хэвлэсэн он: | 2017 |
Хуудасны тоо: | 316 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x140x20 мм |
Жин: | 350.0 гр |
Тэр өглөө их хотын машины түгжрээ хэд дахин нэмэгдсэн мэт Яндаг бачимдаж явлаа. Тэрээр байн байн цагаа харж өөртөө сүрхий адгана. «За байз Амаржаргал юуны учир намайг дуудав. Түүнд намайг дуудах яаралтай давчуу нэг ажил гарлаа даа. Уг нь хэр барагтай бол өөрөө шуд зүүж зүтгэдэг. Тэгээд ч цаад талд нь гардаг сүрхий зоримог хүүхэн. Яах вэ? Яалт ч үгүй ганц найзын минь хайртай хань. Цагтаа би ч бас түүнд сэтгэл алдарч явсан сүрхий чамбай бүсгүй» гэж тэрбээр бодож яарч явлаа. Яндаг даргын жолооч Зориг гэгч эцэнхий цагаан залуу туранхай нүүрэндээ томдсон нүдний хар шилээ байн байн засаж өмнөх замаа өндөлзөн ширтэж сүүрс алдана.
- Үгүй мөн айхавтар түгжрээтэй байна аа гэж амандаа аяархан бувтнасан Зориг даргыгаа гүймэг нүдээр ажаад урд машины араас өндөлзөнө. «Махандаа боогдоод улам ч хөдөлж чадахаа болих нь дээ энэ дарга. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүн таргалалгүй ч яах вэ? Ая эвийг нь олж байгаад өөрийн гэсэн ганц машинтай болоод авах юм бол»... хэмээн жолооч залуу бодно...