Миний анхны алхам - Охинтой боллоо + CD
Онлайн дэлгүүрийн үнэ
32,010 ₮
-3%
Хэмнэлт: 990 ₮
Үндсэн үнэ
33,000 ₮
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Хэвлэлийн газар: |
Мир ном хэвлэлийн газар |
ISBN: |
978-99929-2-930-8 |
Хэвлэсэн он: |
2018 |
Хуудасны тоо: |
36 |
Номын хавтас: |
Хатуу |
Номын хэмжээ: |
290x265x12 мм |
Жин: |
940.0 гр |
Номын тухай
Хүүхэд төрсөний дараах эхний жил бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн нандин дурсамжтай, үйл явдлаар дүүрэн өнгөрдөг гайхалтай үе билээ. Тэр бүх л зүйлсийг бичин, хадгалж үргэлж санаж байхын тулд хүүхдийн дурсамжит альбом анх үүсжээ. Тэгвэл бид Монголынхоо аав ээж нарт болон бяцхан үрсэд зориулж дэлхийн олон улсад хэвлэгдэн, эцэг эхчүүдийн номер нэг сонголт болсон “Миний анхны алхам” нэртэй хүүхдийн альбомыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хөрвүүлэн шинээр худалдаанд гаргаад байна.

Шинэ төрсөн хүү, охинд бэлэглэх хамгийн сайхан бэлэг болно.
Номын хуудас бүрээс хүүхдийн хэрхэн өсөж торниж байгааг харж болно. Эмнэлгээс гэртээ ирэх үе, анхны усанд орсон тухай, хоол, инээмсэглэл, алхам бас анхны үгс гэх мэт. Мэдээж номонд гайхалтай гэрэл зургуудыг нааж хадгалах хоосон зайнууд бий.
5 бүлэг бүхий 140 асуулттай. Жишээ нь:
Эмнэлгийн бугуйвчийг нь энд дэлгэж наагаарай, бас даахиа үргээх үед нь үснээс авч хадгалах дугтуйнд хийгээрэй.
Цахиур гарсанаас нь эхлэн шүдний картыг бөглөөрэй.
Сар бүр хүүхдийнхээ жин өндрийг тэмдэглээрэй.
Гэрэл зургаа наагаад, хажууд нь тайлбарыг нь бичээрэй.
Өдрөөс өдөрт суралцах олон зүйлсийг хэзээ хэрхэн сурсан гэх мэт олон олон асуултанд хариу болгон тэмдэглэн бичээрэй.