Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Артур Конан Дойл
Орчуулагч: Ц.Чинбат
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 235 x 150 x 30 мм
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 325
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 235x150х18 мм
Жин: 600.0 гр

Час улаан судалбар зураг

Онлайн дэлгүүрийн үнэ

15,035 ₮

-3%
Хэмнэлт: 465 ₮
Үндсэн үнэ

15,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Артур Конан Дойл
Орчуулагч: Ц.Чинбат
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 235 x 150 x 30 мм
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 325
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 235x150х18 мм
Жин: 600.0 гр

Номын тухай

1878 онд би Лондонгийн их сургууль төгсөж, эмч мэргэжилтэй болоод Нетлид очиж суралцан цэргийн мэс засалчийн тусгай дамжаа дүүргээд Нортумберлендын буудлагын тавдугаар хорооны мэс засалчийн туслахаар томилогдсон билээ. Тэр үед хороо маань Энэтхэгт байсан тул намайг тийшээ очих гэсээр явтал Афганистантай хийсэн хоёр дахь удаагийн дайны гал дүрэлзэж эхлэв. Хороо маань давааг давж, урагшилсаар дайсны нутгийн гүнд хүрээд байгааг Бомбейд очиж байж мэдлээ. Өөртэйгөө адил байдалд орсон хэсэг офицерын хамт хорооныхоо хойноос явж Кандагарт эсэн мэнд хүрэн хороогоо олж шинэ албан тушаалдаа оров.   Энэ ажиллагааны дүнд их олон хүн алдар нэр олж, албан тушаал, цол хэргэм ахисан боловч ганцхан надад л бүтэлгүй, золгүй явдлууд тохиолдсон юм. Намайг Беркширын хороонд шилжүүлсэн тул тэр хорооны бүрэлдэхүүнд орж Майвандагийн дэргэдэх хүнд тулалдаанд ялагдлаа. /1878-1880 оны хооронд болсон афганистаны хоёрдугаар дайны Майвандагийн дэргэдэх тулалдаанд англичууд ялагдсан түүхтэй/   Мөрөнд минь бууны сум тусаж, ясыг нь цөмлөн, эгэмний цаана байдаг тараагуур судсыг минь гэмтээсэн билээ. Үнэндээ бол туслах маань намайг хөтөлгөө мориндоо тэгнэн, арга заль зохиож явсаар английн цэргүүд дээр хүргээгүй бол би лалын шашинтан, харгис гази нарын гарт орох байлаа.