Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Эмхэтгэсэн: Б. Оюунчимэг
ISBN: 9789997338402
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 320
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x15 мм
Жин: 438.0 гр

Төрийн албаны мэргэжлийн шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан гарын авлага

Зохиолч: ISBN: 9789997338402
Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Эмхэтгэсэн: Б. Оюунчимэг
ISBN: 9789997338402
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 320
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x15 мм
Жин: 438.0 гр

Номын тухай

Энэхүү гарын авлагыгтөрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэгчдэд зориулан эмхэтгэж та бүхэнд өргөн барьж байна.

Эмхэтгэгч миний бие төрийн захиргааны албанд ажиллах хугацаандаа 1998 оноос эхлэн жил бүр Төрийн албаны мэргэшлийн шалгалтын болон төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын комиссттомилогдон ажиллаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэгчдэд хууль зүйн зөвлөгөө, лавлагаа өгч ажиллаж ирсэн туршлагадаа үндэслэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын гол шалгалтууд болох сорилын болон ярилцлагын шалгалтын үндэслэл болох төрийн бодлого, төрийн албатай холбогдох хууль тогтоомжуудыг бүрэн эхээр нь эмхэтгэв.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын сорилын шалгалт нь хууль эрхзүйн мэдлэг болон ерөнхий мэдлэг. логик сэтгэлгээний асуултуудаар бүрддэг. Үүнээс гадна .монгол хэлний зөв бичих дүрмийн сэдвээр болон албан хэрэг хөтлөлт, компьютер ашиглах ур чадварыг шалгах сорилын шалгалт, ярилцлагын шалгалтуудыг авдаг. Шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг номын төгсгөлийн хэсэгт байгаа Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам", болон "Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтын үнэлгээ, дүн гаргах заавар"-уг уншиж мэдэх нь зүйтэй.

Мөн төрийн албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс баталсан журмаар авдаг бөгөөд удирдан зохион байгуулах ажлын туршлага болон мэргэжлийн мэдлэг, хэлний болон ур чадварын шалгалтуудыг авдаг тул дээрх чиглэлүүдээр тусгайлан нэмж бэлтгэх шаардлагатай.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад бэлтгэгчид нь тус шалгалтад бэлтгэх сорилын ном товхимлоос гадна төрийн албатай холбогдох хууль тогтоомжуудыг бүрэн эхээр нь уншин судалж бэлтгэвэл төрийн албаны талаар илүү уялдаа холбоо, логик дараалалтай, дэлгэрэнгүй мэдээлэлтэй болж, тодорхой, гүн бат мэдлэгийг эзэмших ач холбогдолтой байдаг. Харин сорилын шалгалтын ном товхимлоос сорилыг шууд цээжлэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь шалгуулагчдаар сорилын шалгалтад зөв хариулт егсөн асуултыг нь ярилцлагын шалгалтын үед дахин асуухад зөв хариулж чадахгүй байх тохиолдол түгээмэл байдаг.

Энэхүү гарын авлагыг төрийн албан хаагчид албан хэрэгцээндээ ашиглах боломжтой юм.