Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 9789997309211
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 216
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 195x135x18 мм
Жин: 252.0 гр

Манго жимстэй цай

Зохиолч: ISBN: 9789997309211
Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN: 9789997309211
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 216
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 195x135x18 мм
Жин: 252.0 гр

Номын тухай

Зохиолч А.Пүрэвмаа маань удаах номоо өлгийдөн авлаа. Тэрбээр ижий болж хараахан амжаагүй байгаа ч оюуны ижий болж ном төрүүлсээр байгаад туйлын баярлаж, түүгээр ихэд бахархаж байна. А.Пүрэвмаагийн маань оюуны удаах хүүхэд нийгэмд бодрол гэгээрэл дагуулж, ижий хүү хоёр улам тэнхээжин өсөх болтугай! "Сахиусан Тэнгэрүүд" хэмээх анхны номоо хэвлүүлэн гаргасных нь дараа түүнд магтаал, муушаал аль аль нь ирсэн. Унах хийгээд босоход нь өөрийн үзэж туулсан баримжаагаар хэрэг болох эсэхийг мэдэхгүй ч хоёр гурван үг хэлдэг. Нэр хүнд гэдэг холбоо үгэнд "хүнд" гэдэг үг байдаг нь санамсаргүй хэрэг огт биш ээ.

Энэ удаа зохиолч А.Пүрэвмаа Манго жимстэй цай номондоо нийгмийн хамгийн эмзэг сэдэв болох үр хөндөлтийн талаар бичсэн байна. Таны л хэвлийд хүн болмоор, танд л үр болмоор байгаа түүнийг хайрла!

Эмнэлгийн аймшигт багажаар эхийн алтан хэвлийгээс "зайлуулагдах" гэж буй ураг амь тавин чадлаараа бултдаг юм гэнэ билээ... Үүнийг сонсоод ямар сэтгэгдэл төрснөө бичиж бас илэрхийлж барамгүй.

Үр хөндүүлэх "гачлант" зовлонг үзээгүй, тойрч гарсан бүсгүй хүн ховор биз ээ... Хэрэв үзээгүй бол, хайртай гэргийдээ, бүсгүйдээ энэ зовлонг үзүүлээгүй бол хувь тавилангийн тань өмнө таны төлөө талархая...