Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Г.Аюурзана
ISBN: 9789997334695
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 272
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x145x18 мм
Жин: 325.0 гр

Тэнгэрийн судар

Зохиолч: Г.Аюурзана ISBN: 9789997334695
Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Г.Аюурзана
ISBN: 9789997334695
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 272
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x145x18 мм
Жин: 325.0 гр

Номын тухай

Монгол үндэстний түүх-уран зохиолын алдарт дурсгал "Монголын Нууц Товчоон"-ы утга агуулга, үг хэллэг, бүтэц зохиомжийн талаар дотоод, гадаадын олон эрдэмтэд зуун тавь гаруй жилийн турш анхааран судалж, түүний түүхэн улбаа, уран дүрслэл, хэлний онцлогийн талаар олон арван ном зохиол, олон зуун судалгааны үгүүлэл нийтлэгдсэн хэдий ч монгол үндэстний зан заншил, аман уламжлал, сэтгэлгээний онцлогтой шууд холбогдох олон асуудал бүрэн тайлагдаагүй байсаар байгаа билээ. 
Зохиолч Г.Аюурзана "Монголын Нууц Товчоон"-ы энгийн уншигчийн хувьд үсэг залгин уншаад өнгөрсөнгүй, харин түүнд шингэсэн үндэстний зан заншил, домогийн сэтгэлгээ, аман уламжлал, уран дүрслэл, тайлал хүлээсэн нууцлаг үг үгүүлбэр, нарийн нандин шигтгээ бүрийг шимтэн шимтэн уншиж, ухаж ойлгосоноо, бодож бясалгасанаа уншигч олонтойгоо хуваалцахын тул энэхүү бүтээлээ туурвижээ.