Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д. Банзаров
Орчуулагч: Д. Бадарч
ISBN: 9789996233852
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 56
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x3 мм
Жин: 60.0 гр

Бөө судлал буюу монголын харын бөө

Зохиолч: Д. Банзаров ISBN: 9789996233852
Онлайн дэлгүүрийн үнэ

7,760 ₮

-3%
Хэмнэлт: 240 ₮
Үндсэн үнэ

8,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д. Банзаров
Орчуулагч: Д. Бадарч
ISBN: 9789996233852
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 56
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x3 мм
Жин: 60.0 гр

Номын тухай

Монгол угсаатны соёлын үнэт өв болох Монголын бөөгийн шашны тухай эрдэм судалгааны ажлын анхны томоохон бүтээлийг туурвигч Зэлмэн Урианхай овгийн Дорж Банзаров хэмээх энэ эрдэмт хүмүүн балар харанхуй хаант Оросын үед өөрийн үндэсний соёлоо дээдлэн хамгаалах чин зориг хүслээр энэхүү бүтээлээ бичиж үлдээсэн нь өнөө цагийн төөрч будилж яваа Монголын сэхээтнүүдэд нэгийг сануулан байна. Монголын түүх балрах, соёл мөхөхүүд хаалга Манжийн дарангуйлал засгийн үед ламын шашныг ухаан нь самуурч бударсан өвгөн Авдайсанхан 1586 онд Эрдэнэ-зуу хийдийн сүмийн гол модыг босгосноор нээгдсэн билээ. Энэ үеэс хойш 200 жилийн дараа Дорж Банзаров "Бөө судлал буюу Монголын хар бөө" номоо бичихдээ тэр үеийн олон арван судалгааны бүтээлийг ашигласан нь Монгол судлалд үнэтэй хувь нэмэр болжээ. Монголын эрдэмтэн Дорж Банзаров судалгааны ажлаа Орос, Манжуурын хил орчим дахь Транс-Байкалийн нутагт өнгөрүүлсэн бага насны дурсамжаасаа сэдэвлэн Чингис хааныг нутаглуулсан "Их хориг': хэмээх сахиул бөө нэрийн тухай тур үеийн настан буурал нарын яриа хүүрнэлийг оруулсан байна. Монгол үндэсний гүн ухааны үзэл санааны тод урсгал болсон Монгол бөөгийн философи, үндэс угсаатны зүйн үзэл номлолыг дэвшүүлсэн өвөг дээдсийн маань түүхэнд буй болж өнгөрсөн олон үйл явдлын тайлал нь түүний номд оржээ. Монголчууд барагцаалбал 40-50 мянган жилийн өмнөөс тэнгэр газар, уул ус, онгодыг дээдлэн шүтэж, хүн төрөлхтний анхны сүсэг бишрэлийг бүтээсний хувьд ч бусдаас зээлж авахааргүй их соёлыг бүтээсэн билээ. Үүх түүх соёлынхоо талаарх мэдлэгээ нягтлан шүүж үздэггүй манай өнөө цагийн зарим "элит сэхээтнүүд" Буддын их соёл нь Энэтхэгийн ард түмнийх, Шарын шашны соёл ньТүвдийн ард түмний оюуны өмч болохыг ойлгох ёстой биз ээ. Харин Ойрдын лам Намхайжанцан, Ойрд Халимаг улсын эзэн хаан болох улс төрийн увайгүй хүслээсээ болж ламын шашинд урван өвөг дээдсийнхээ агуу их соёлыг уландаа гишгэж явсныг энэхүү номд тодорхой бичжээ.