Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Г. Жамьяндорж
ISBN: 9789996275289
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 70
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x2 мм
Жин: 90.0 гр

Бяцхан хөөрхөн янзагадай

Онлайн дэлгүүрийн үнэ

2,910 ₮

-3%
Хэмнэлт: 90 ₮
Үндсэн үнэ

3,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Г. Жамьяндорж
ISBN: 9789996275289
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 70
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x2 мм
Жин: 90.0 гр

Номын тухай

Эрт цагт ээж, хүү хоёр амьдран суудаг байжээ. Ээж нь нэг өдөр алгын чинээ даргар шаргал өрөм авдрынхаа ёроолд байсныг гаргаж тавьжээ.

Амттай юм, хүү минь дуртай юм, хониноосоо ирээд идэг гэж гаргаж тавьсан нь тэр юм санжээ. Гэвч хүү өрөмнөө сэмтлэн амсах төдий болоод ээжийнхээ аяганд хийв. Өвлийн тарчигт ховор юм, ээж минь цайндаа хийж ууг хэмээсэн нь тэр болой.

Ээж, хүү хоёр алгын чинээ тэр өрмийг нэг нэгэндээ тавьсаар бас нэг хонов.

Ээж нь хэлжээ:

-Бага ч гэсэн амттай юм, хүү минь дуртай юм гэж бодоод ээж нь хүүдээ өгч байхад чи яагаад идэхгүй байгаа юм бэ? Хүү нь:

-Би нэг удаа ихийг идээд түүндээ пологтсоноосоо хойш өрмөнд дургүй болчихсон юм гэж худал хэлэв. Тэгээд асуув:

-Харин та яагаад цайндаа хийгээд уучихгүй байгаа юм бэ?

-Хатуугаар нь идье шүдгүй тул даахгүй, цайндаа хийгээд идье нялцайна. Ээж нь нялцгай өрмөнд дургүй гэж бас худал хэлжээ. Хүүдээ идүүлчих гэсэн санаа нь тэр байжээ.

-За тэгвэл хоёулаа өглөө идье гээд хүү нь хоёр аягандаа тэнцүү хувааж тавьжээ. Ээж нь ч зөвшөөрчээ.

Харин өглөө нь үзвэл ээж нь хувьд оногдсон өрөмнөөсөө хагасалж хүүгийнхээ аягатай дээр нэмээд тавьчихсан байсан гэнээ...