
Зохиолч: | Б. Буяннэмэх |
ISBN: | 9789996275371 |
Хэвлэсэн он: | 2016 |
Хуудасны тоо: | 138 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x140x6 мм |
Жин: | 155.0 гр |
Зохиолч: | Б. Буяннэмэх |
ISBN: | 9789996275371 |
Хэвлэсэн он: | 2016 |
Хуудасны тоо: | 138 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x140x6 мм |
Жин: | 155.0 гр |
Хүн яагаад шатрын этюд зохиодог юм бэ?. Миний хувьд гэхэд юуны өмнө шатар гэдэг энэ агуу тоглоомыг хар багадаа сурсан цагаас хойш сонирхон оролдож, нэлээн дурлаж байснаас үүдэлтэй болов уу. Гэхдээ чухам яагаад өөр юм оролдсонгүй шатрын этюд сонирхов. Багадаа тооны хичээлдээ илүү сонирхолтой, тэгээд ч ихэнх хүүхдээс арай илүү тоо боддог нь байв. Харин тооны олимпиадад олон удаа орж байсан боловч гавьтай амжилт гаргаж чадаагүй юм даг. Шатарт ч ялгаагүй.
Ганцхан нүүдэл буруу хийхэд хожигддог дүрэм үйлчилдэг шатар хүн болгонд амжилт авчирдаггүй, гэвч үнэндээ чи ганцаараа алдаа гаргадаггүй, өрсөлдөгч чинь ч гэсэн алддаг болохоор шатарт бие биеэ бас ч тийм амар хожоод байдаггүй учиртай.
Амьдрал бол үнэндээ тоглоомын дүрмээр явагддаг мэт сонин. Шатар жаахан тоглож байгаад гарааны онол, дунд үе, төгсгөлийн ойр зуурын мэдлэг олж авах гэсэн юм уу даа одоо бодоход, оросын шатрын сонин хэвлэл авч үзсээр нэг мэдэхэд түүн дээр гардаг бодлого этюдийг боддог болж, тэгээд нэг мэдэхэд бас зарим санааг өөрөө бодож сэдэн зохиож эхэлсэн санагдана.
Одоо бодоход гайхамшигт боломжоор дүүрэн энэ ертөнцөөр нэлээн ч аялж, бага сага юм хийжээ, бага сага гэсний учир гэвэл орчин үеийн шатрын бодлого, этюд зохиох урлаг аль 12-р зуунаас эхтэй, хэдэн арван мянган бүтээл хийгдэн, одоо мөн л янз бүрийн санаа сэдвээр зохиогдсоор байх энэ урлаг даан ч шавхагдашгүй юм.