Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 9789997393265
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 80
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x205x4 мм
Жин: 115.0 гр

Математикийн лавлах

Зохиолч: ISBN: 9789997393265
Онлайн дэлгүүрийн үнэ

4,365 ₮

-3%
Хэмнэлт: 135 ₮
Үндсэн үнэ

4,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN: 9789997393265
Хэвлэсэн он: 2015
Хуудасны тоо: 80
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x205x4 мм
Жин: 115.0 гр

Номын тухай

8 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 000 009 010 002 018. Энэ бол "Найман сэтгэшгүй есөн тэрбум арван сая хоёр мянга арван найм" гэдэг тоо юм. Тооны машинд багтахгүй энэ мэт их тоог нүүдэлчин монголчууд тоолж, нэрлэж байжээ. 
Энгийн хүмүүс А гэдэг зүйлийг А чигээр нь ойлгодог бол математикч, математик сэтгэлгээтэй хүмүүс аливааг олон янзаар ойлгож, тайлбарлаж, хэрэглэдэг байна. Тийм учраас математик сэтгэлгээтэй хүмүүс амьдралд тохиолдох ээдрээтэй асуудлуудыг олон талаас нь харж, зөв шийдэл, гаргалгааг олж чадах нь олонтаа.
Математикийн хичээлд сайн хүүхдүүд аливаа зүйлийг тоолж, хэмжиж, тооцож, бүлэглэж, сэлгэж, харьцуулж, дундажлаж, төсөөлж, дүрсэлж, зураглаж, загварчилж, хялбарчилж, хурааж, хувиргаж, орлуулж, хязгаарлаж, системлэж, ерөнхийлж, нарийвчилж, магадлаж, шинжилж, тодорхойлж, томъёолж, баталж, дүгнэж, сэтгэж сурдаг байна. Эдгээр арга, чадварыг эзэмшсэн хүн асуудлыг ухаалгаар шийдэж, ажлыг хялбар хийдэг давуу талтай.