
Зохиолч: | Номт Хатан, Эв Суу Хажир Бэхи, Тэн Чу Хэн, Хөх Зүрх, Хөө Хуяг, Тэн Мөс Хүмүүн, Ой Ний Эс Иэ Жүй Эн |
ISBN: | 9789997374172 |
Хэвлэсэн он: | 2015 |
Хуудасны тоо: | 294 |
Номын хавтас: | Зөөлөн, супер |
Номын хэмжээ: | 245x175x16 мм |
Жин: | 850.0 гр |
Зохиолч: | Номт Хатан, Эв Суу Хажир Бэхи, Тэн Чу Хэн, Хөх Зүрх, Хөө Хуяг, Тэн Мөс Хүмүүн, Ой Ний Эс Иэ Жүй Эн |
ISBN: | 9789997374172 |
Хэвлэсэн он: | 2015 |
Хуудасны тоо: | 294 |
Номын хавтас: | Зөөлөн, супер |
Номын хэмжээ: | 245x175x16 мм |
Жин: | 850.0 гр |
"Дөрвөн улирлын амин чанар" нэртэй хосгүй гайхамшигт, ховор нандины дээд энэ судар Тэнгэр Эцгийн зарлиг дор хөрст алтан дэлхийд дөрвөн мянган жилийн өмнө анх удаа, хоёр мянган жилийн өмнө хоёр дахь удаа буюу нийтдээ хоёрхон удаа л буужээ. Хий, чийг, тоос гурвын амин чанарыг нэгдүүлж, цаг хугацааны дэнсэн дээр оршдог орчлонгийн "ХАС" хүчний чин тайлал болсон энэхүү судар хөрстөд залран буухдаа Монголчууд та бидний өвөг дээдэс ямар агуу суу ухаантай хаад хатад, төгс төгөлдөр мөргүд байсныг дэлхийн хүн төрөлхтөнд нотлон харуулж байна. Энэ сударт хором, мөч, цаг, өдөр, сар гэсэн цаг хугацааны бага таван хасын эзэд, хавар, зун, намар, өвлийн улирлын эзэд, есийн эзэд бүхэн улаачийн бие дээр бууж, огторгуй ертөнц, одот орчлонгийн оршихуйн жам, зүй тогтлын тухай тодорхой айлдаж, хөх толботон өндөр өвгөд орчлон хорвоог хэрхэн захирч, жаягладгаа та бидэнд дэлгэрэнгүй хэлж өгч байна. Тиймээ, үнэхээр орчлон хорвоогийн бүхий л зүйлс амьтай, юм бүхэн нь эзэдтэй ажээ.