Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д.Равдан
ISBN: 9789996227790
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 86
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x6 мм
Жин: 116.0 гр

Тасалгааны ургамалаар эмчлэхүйн гайхамшиг

Зохиолч: Д.Равдан ISBN: 9789996227790
Онлайн дэлгүүрийн үнэ

12,901 ₮

-3%
Хэмнэлт: 399 ₮
Үндсэн үнэ

13,300 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д.Равдан
ISBN: 9789996227790
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 86
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x6 мм
Жин: 116.0 гр

Номын тухай

Нарт ертөнц-байгаль орчин-хүн гэсэн гурвалд хүний бие организм нэгдэн ажиллаж амьдарч байдаг тул амьтай, амьгүй байгалийг бүх талаар   нь хайлан хамгаалж,   нөхөн сэргээж байх ёстой.

Бидний бие махбод, организм, эрүүл байх, амьдрах, үхэхийн шалтгаан нь эрчим хүчнээс хамаардаг. Энэ эрчим хүчээ хүн өөртөө хэрхэн жолоодож чадаж байгаагаас урт наслах, эрүүл явах боломжийг бүрдүүлдэг. Төвдийн мэргэн үгэнд эрчим хүчтэй хүн цэцэглэж, түүнийгээ алдаж байгаа нь үхдэг гэж үздэг.

Орчин үеийн хүмүүс уул, ус, ой тайга, хүнснээс эрчим хүчээ яаж нөхөхөө мэддэггүйгээс элдвийн хүчин, цаг бусын үхэлд нэрвэгдэж байна.

Ургамал,цэцэг ногоо ч ялгаагүй та өөрийн тусын тулд авсан бол хэрэглэх хэрэгтэЙ, цэцэг, мод, бут сөөгийг арчилж торд, усал, улмаар байгальдаа үр өгөөжтэй ажил хийж байж өөрөө үр өгөөжийг нь авч байвал энэ нь жинхэнэ эм болно.

Тасалгааны цэцгүүдээс ялгарах Фитонцид нь агаарт дэгдэмтгий бодисуудыг ялгаруулж, хүнд хортой бүх бичил биет, нянгуудыг устгах чадвартай тул эм болох увдистай байдаг.

Цэцэг тарихад ямар нэг онцгой ид шид гэж байхгүй тул цэцэг ургах бүх нөхцөлийг /хөшүүргийг/ хувь хүн өөрөө бүрдүүлэх хэрэгтэй.

Өрөөний агаарыг сайн цэвэршүүлэхэд тасалгааны 5-6 ш цэцэг байхад л хангалттай боловч ямар цэцэг яаж нөлөөлдгийг мэддэг байх хэрэгтэй.Өрөө тасалгаанд агаар дутагдсанаас тархины цусан хангамж муудаж, амархан ядардаг. Цэцэгийн өндөр нь 30-50 см байвал зүгээр. Цэцэг нь олон төрлийн өвчинд сайн боловч эмэгтэй хүнд бол бүр илүү сайн байдаг.