![](/skin/new/img/logo.png)
Зохиолч: | Н.Лизунов, П.Мөнх |
ISBN: | 9789997381354 |
Хэвлэсэн он: | 2013 |
Хуудасны тоо: | 174 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 245x175x15 мм |
Жин: | 320.0 гр |
Зохиолч: | Н.Лизунов, П.Мөнх |
ISBN: | 9789997381354 |
Хэвлэсэн он: | 2013 |
Хуудасны тоо: | 174 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 245x175x15 мм |
Жин: | 320.0 гр |
Үйлдвэрийг оновчтой удирдах арга замыг шинжлэх ухааны үндэстэй судлах, танин мэдэх хэрэгцээ шаардлага цаг хугацаа өнгөрөх тусам илүү хурдтай өсөн нэмэгдэж байна. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг хангах үүднээс олон судлаач эрдэмтэд өөрсдийн бүтээлээ өргөн барьсаар байна. "Үйлдвэрлэлийн менежмент" хэмээх уг ном нь Үйлдвэрлэлийн менежментийн тухай ойлголт, Бүтээгдэхүүн, үйлчилгээний дизайн, Үйлдвэрлэлийн процессын төлөвлөлт, Ажлын системийн дизайн, Хүчин чадал, түүний төлөвлөлт, Үйлдвэрийн байршил, Үйлдвэрийн хэлтсүүдийг байршуулах дотоод зохион байгуулалт, Бүтээгдэхүүний эрэлтийг таамаглах, Үйлдвэрийн төлөвлөлт, Бараа материалын удирдлага, Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг статистик аргаар хянах гэсэн нийт 11 бүлгээс бүрдэнэ. Энэ ном нь эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн оюутан, магистр, докторант, багш нар болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа үр ашигтай удирдахыг хүсч буй бүх түвшний менежерүүд, өмчийн эздэд зориулагдсан болно.