Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Л.Батжав, Б.Цэвээн
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 305
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x16 мм
Жин: 445.0 гр

Өөрчлөн байгуулалт төв азийн орнуудын нийгмийн амьдралд нөлөөлсөн нь

Зохиолч: Л.Батжав, Б.Цэвээн ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

9,700 ₮

-3%
Хэмнэлт: 300 ₮
Үндсэн үнэ

10,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Л.Батжав, Б.Цэвээн
ISBN:
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 305
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x16 мм
Жин: 445.0 гр

Номын тухай

Хорьдугаар зууны сүүлийн хагаст хүн төрөлхтний түүхэнд тохиосон том өөрчлөлтийн нөлөөгөөр социалист системд багтаж байсан орнуудад өрнөсөн үел явдлын нэгэн зурвас үеийг "Перестройка" буюу "Өөрчлөн байгуулалт" гэж нэрлэж байлаа. Энэ нэр томьёог тухайн үеийн ЗХУ-ын удирдагч М.С.Горбачёв анх хэрэглэж, түүнийг нь социалист орнуудын \БНХАУ-аас бусад\ эрх баригч улс төрийн намууд, улс төрчид, сэтгүүлчид, судлаачид дэлгэрүүлэн түгээсэн юм.

"Өөрчлөн байгуулалт" үзэл санааны үр хөврөлийн хувьд 1950, 60-аад оноос \1950-иад онд Унгарт, 1960-иад онд Чехословакт, 1970-аад онд Полышидболсон үйл явдлууд\ эхтэй боловч бодит өөрчлөлтийн эхлэл болсон улс төрийн үзэл суртлын хувьд 1978 оны үеэс "Хятадын онцлог бүхий социализм"-ын үзэл баримтлал, 1983 оны хавар Ю.В.Андроповын ЗХУКН-ын Төв Хорооны нэгэн Бүгд хуралд тавьсан илтгэлийн үзэл зарчмаас эхтэй гэж үзэж болно. "Өөрчлөн байгуулалт" нь үзэл онолын хувьд ч, бодит үйл явцын хувьд ч социализмыг өөрийнх нь үндсэн дээр буюу түүхэн хүрээнд нь өөрчлөн шинэчилж "жинхэнэ социализм" гэж нэрлэгдэх хүнлэг ардчилсан, олон ургалч үзэл бүхий зах зээлийн нийгмийг цогцлоох зорилтыг л дэвшүүлж, бас хэгжүүлэх алхам хийж байсан билээ.