Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Жан Вэйвэй
Орчуулагч: С. Жаргалсайхан
ISBN: 9789997392978
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 222
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x13 мм
Жин: 325.0 гр

Хятад улын доргилт нэгэн

Зохиолч: Жан Вэйвэй ISBN: 9789997392978
Онлайн дэлгүүрийн үнэ

11,640 ₮

-3%
Хэмнэлт: 360 ₮
Үндсэн үнэ

12,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Жан Вэйвэй
Орчуулагч: С. Жаргалсайхан
ISBN: 9789997392978
Хэвлэсэн он: 2014
Хуудасны тоо: 222
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x13 мм
Жин: 325.0 гр

Номын тухай

Барууныхан хүлээн зөвшөөрдөггүй Хятад загвар хурдан сэргэж, дэлхийд зохих хэмжээний доргилт авчрав.

1989 оны хавар, зуны зааг дээрх улс төрийн тэр нэгэн үймээний дараа Хятад улс нурна гэж барууныхан анх таамаглаж байв; ЗХУ задарсны дараа Хятад улс ЗХУ-ын араас нурах болно гэж таамаглав; Дэн Сяопинг нас барахаас өмнө хойно Хятад улсад их үймээн гарна гэж таамаглав; Сянганыг эргүүлэн нэгтгэхээс өмнө Сянганы цэцэглэлт дахин давтагдахгүй гэж бас таамаглав; "сарс"-ын дэгдэлтийг Хятадын Чернобыльгэж байв; Хятад улс ДХБ-дэлсэхэд зарим хүмүүс Хятад улс нурах замаар явах болно гэж бас л таамаглав; 2008 оны санхүүгийн их давалгаа дэгдсэний дараа зарим хүмүүс Хятадад их үймээн гарна гэж мөн таамаглаж байсан боловч үр дүнд нь энэ бүхэн бүгд инээдэм болсон билээ. Нэг үгээр хэлэхэд Хятад улс нурах тухай онол өөрөө нурав.

Гэхдээ улсын дотоодод, олон төрлийн учир шалтгааны улмаас цөөнгүй хүмүүс өөрийн улсын сэргэлтэд эргэлзэн тээнэгэлзсээр байна; барууны загварыг сайшаадаг зарим нэг хүн: хэрэв Хятад улс барууны загварын дагуу өөрчлөгдөхгүй бол үхлийн замаар явах болно гэж хүртэл үзэх болов. Яг үнэндээ олон улсын талаар бага боловч мэдлэгтэй хүмүүс: хэдийгээр Хятадад багагүй асуудал байгаа ч Хятад улсын сэргэлт бодитой зүйл гэдгийг мэднэ дээ. Хятад загвар нь бүрэн төгөлдөр бус. Гэхдээ түүний бүхий л ололтоос барууны загварыг ашигладаг барууны бус орнууд хол хоцорч, барууны орнууд ч өөрснөө доргилтод өртөөд байна. Хятадын загвар нь дэлхийн давалгаа, өрсөлдөөн дунд бүрэлдэн тогтсон бөгөөд өрсөлдөөний үүсгэсэн зүйл нь маш айхтар юм. Иймээс л энэ загвар эвдрэхгүй, харин улам бур боловсронгуй болж, илүү их гялалзам замаар урагшлах болно. Түүхээс үзвэл Хятадын сэргэлт нь нэгэн жирийн улсын сэргэлт бус, таван мянган жил тасралтгүй үргэлжилсэн агуу их соёл иргэншлийн сэргэн мандалт, хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө үзэгдэж сонсогдоогүй хэт их (супер-орч) далайцтай "соёл иргэншилт улс"-ын сэргэлт юм...