
ISBN: | |
Хэвлэсэн он: | 2010 |
Хуудасны тоо: | 112 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x140x6 мм |
Жин: | 110.0 гр |
ISBN: | |
Хэвлэсэн он: | 2010 |
Хуудасны тоо: | 112 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 200x140x6 мм |
Жин: | 110.0 гр |
Таныг тоохгүй байсан нэг ороо амьтан (бүсгүй) соронзонгийн ид шидээр өвөрт чинь өөрөө ороод ирвэл та цочирдон гайхаад барахгүй басхүү баярлах биз дээ.Мөн сармагчин хүний хэлээр ярьж байхыг сонсвол та лав гайхан алмайрч таарна. Жүрж, загасаар, тэр бүү хэл зоос мөнгөөр бороо ороод эхэлбэл бүр ч гайхах буй за. Гайхах юмаар орчлон нэн арвин ажээ. Тэр бүхний нууцыг энэ ном танд хүүрнэх болно. Энэхүү ертөнц гэдэг хязгааргүй уудам бөгөөд баян, түүнийгээ дагаад түмэн нууц, буман гайхамшгаар дүүрэн ажгуу. Тэр бүхний учрыг олж, хужрыг тунгаах нь ухаант хүмүүний хөгжил дэвшлийн хэмжүүр, оюун билгийг сорьсон танин мэдэхүйн эцэс төгсгөлгүй урт аяны үр дүн юм. Уншигч таны өмнө хуудсаа нээж буй энэ ном бол Э.Хархүү миний хоёр жилийн өмнө хэвлүүлсэн "Гайхамшигт ертөнц" хэмээх цуврал номуудын үргэлжлэл болой.