Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Никколо Макиавелли
Орчуулагч: Ц.Ганбат
ISBN: 9789996294778
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 102
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x5 мм
Жин: 260.0 гр

Эзэн хаан

Онлайн дэлгүүрийн үнэ

12,125 ₮

-3%
Хэмнэлт: 375 ₮
Үндсэн үнэ

12,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Никколо Макиавелли
Орчуулагч: Ц.Ганбат
ISBN: 9789996294778
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 102
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x145x5 мм
Жин: 260.0 гр

Номын тухай

Эзэн хааны ивээлд багтахыг горилогчид энэхүү хүсэл санаархлаа илэрхийлэхийн тулд түүнд гойд эрхэмлэгдэх, өндөр өртөг, үнэ шингэсэн, таашаал эдлүүлэх эд зүйлсээр бэлэг барьдаг аж. Иймдээ ч эзэн хаанд үнэтэй морь, ховор буу, алт, мөнгөн утсаар нэхсэн торго, дээд дархтнуудын нэр төрд нийцүүлэн үнэт чулуу, гоёл чимэглэлийг бэлэглэдэг юм.

Сүр жавхлант Танд туйлын үнэнчээ энэ жишгээр нотлох гэтэл надад буй, миний хамгийн нандигнах үнэт зүйлсэд өндөр албан тушаалтны үйл хэргийг судлан олж авсан мэдлэгээс өөр гавьтай юм юу ч алга. Мэдлэгээ би орчин цагийн үйл явдлыг олон жилийн турш тандаж, эртний түүхийг гүн гүнзгий шинжилж байж хуримтлуулсан билээ. Сүр жавхлант Танд өргөн барьж буй бичил номондоо үргэлжийн бодрол, шаргуу ажиглалтынхаа дүгнэлт, гаргалгаа, үр дүнг нэгтгэн багтаав. Энэхүү бүтээл Таны өндөр дээд эрхэм хүндлэлд өртөхгүйг ухамсарлавч өгөөмөр сэтгэлээр таалан соёрхоно гэдэгт итгэнэм. Учир нь олон жилийг зориуд зарцуулж, давхар давхар бэрхшээл, аюулыг туулж өнгөрүүлсний эцэст миний ойлгож эзэмшсэн бүхнийг ахар богино хугацаанд мэдүүлэх хэрэгсэл болж Танд ном маань очиж буйг болгооно уу. Надад буй хамгийн үнэтэй бэлэг энэ болой.