Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ж. Урангуа
ISBN: 9789996257279
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 148
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 180x250x14 мм
Жин: 350.0 гр

Монгол төрийн соёрхол (1911-1921)

Зохиолч: Ж. Урангуа ISBN: 9789996257279
Онлайн дэлгүүрийн үнэ

9,700 ₮

-3%
Хэмнэлт: 300 ₮
Үндсэн үнэ

10,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ж. Урангуа
ISBN: 9789996257279
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 148
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 180x250x14 мм
Жин: 350.0 гр

Номын тухай

Монгол орон Манж Чин улсын эрхшээлд орсон цагаас1 хойш Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө удаа дараа эрэлхгээр босон тэмцэж ирсэн билээ. Энэхүү тэмцлийн оргил нь цагаагчин гахай жилийн2 хувьсгал байсан юм. Энэ тэмцлийн үр дүнд Манж Чин улсын захиргааг хамгаас түрүүнд Ар Монголд түлхэн унагаж, төрийнхөө тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан билээ. Төрийн тусгаар тогтнолоо сэргээн бадрааж, үндэсний нэгдлээ сэргээхийн төлөө түмэн газрыгхол гэлгүй, төрсөн биеэ хайран гэлгүй тулалдаж Монгол улсынхаа төрөөс эрхэм цол, шагнал хүртэн үнэлэгдсэн эх орончид, баатар эрс энэ үед олноор төрсөн юм.

Улс орноо олон жилийн бөглүү байдлаас гаргаж, хөгжлийн хоцрогдлыг нь арилгахын төлөө санаа талбиун эрдэм ухаанаа эрхт төрдөө сэтгэл хоёрдолгүй өргөсөн төрийн эр, судрын хүмүүн олон байсан билээ. Монголын төр тэдгээр хүмүүсийг зохих ёсоор үнэлэн хэргэм, зэрэг, цол өргөмжлөн, гавьяа шагналд нь зохих ямба эдлүүлж байжээ. Энэ нь тэдний итгэл, зүтгэлийг тухайн нийгэм, цаг үе нь дүн тавьсан үнэлгээ болон түүх цадигт тэмдэглэгдэн үлджээ.

Манай Монгол улс манж Дайчин улсын эзэрхийллээс ангижирч, тусгаар тогтносон улс болсны бэлэг тэмдгийн нэг болох гавьяаны одон Эрдэнийн очир одонг зохиож, Монгол төрийн төлөө зүтгэсэн гадаадын хүмүүст олгох болсон юм.