Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Митчэлл Зукофф
Орчуулагч: Б. Гэрлээ
ISBN: 978999624038
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 160
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 180.0 гр

Шамбалын гээгдэгсэд

Онлайн дэлгүүрийн үнэ

12,125 ₮

-3%
Хэмнэлт: 375 ₮
Үндсэн үнэ

12,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Митчэлл Зукофф
Орчуулагч: Б. Гэрлээ
ISBN: 978999624038
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 160
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 180.0 гр

Номын тухай

Дэлхийн 2-р дайны төгсгөлд Шинэ Гвинейн арал дээгүүр нисч байсан I Америкийн цэргийн онгоц бараг хүй нэгдлийн омгийнхон амьдардаг арлын бөглүү хэсэгт осолджээ.

Ослын дараа хэдэн долоо хоногийн турш сурвалжлагчид ослоос амьд үлдэгсэд, осолд өртөгсөд, газарзүйн нээлтүүд, тэдний баатарлаг үйл хэрэг болон нөхөрлөл, аврах ажиллагааны тухай ам булаалдан ярилцаж байлаа. Сонин хэвлэлүүдэд үзэсгэлэнтэй эмэгтэй ахлагч болон десантын цэрэг хоёрын хамартаа яс сүлбэсэн омгийнхноор хүрээлүүлсэн зураг гарч байв. Энэ омгийнхон хүний мах иддэг махчин хүмүүс байсан бөгөөд сурвалжлагчид ихэр ахаа алдсан дэслэгч, толгойдоо хүнд бэртсэн түрүүч, аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон филиппин-америк цэргүүдийн тухай бичиж байлаа. Омгийнхон цэргүүдээс даруй хэд дахин олон хүнтэй байж. Үүнээс гадна Голливудын нэгэн найруулагч энэ түүхээс сэдэвлэн кино хийсэн бөгеөд урьд нь тэрээр үнэт эрдэнэс хулгайлсан хэрэгт холбогдож Голливудаас зугтсан байв. Сонин сэтүүлүүдийн нүүрэнд эл ослын тухай мэдээллүүд ээлж дараалан нийтлэгдэж радиогоор амьд үлдэгсэдийг хэрхэн аварсан тухай ам булаалдан ярыдгааж байлаа.

Гэвч дэлхий атомын эрин үеийн босгон байсан учир энэ түүх төд удалгүй мартагджээ.

Би хэдэн жилийн өмнө энэ тухай бичсэн сонинг архиваас олж харсан бөгөөд тухайн үедээ нэг их хайхралгүй орхисон юм. Гэвч энэ түүх санаанд минь байсаар би үүнтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг бага багаар цуглуулж эхэлсэн билээ.

Аажмаар би энэ түүхийн амьд гэрчтэй уулзаж ярилцах хүсэлдээ хөтлөгдөн хэдийгээр осол болсноос хойш жар гаран жил өнгөрсөн ч би амьд үлдсэн нэг хүнийг олж чадсан юм. Тэрээр Орегонд амьдарч байсан бөгөөд надад энэ гайхалтай түүхийг ярьж өгсен юм. Би энэ хүмүүсийн осол болсноос хойш аврагдах хүртлээ хөтөлж байсан тэмдэглэл, гэрэл зургуудыголжавсан. Үүний сацуу цэргийн бичигбаримтууд, газрын зураг, хувийн хэрэг болон захиа, радио холбооны тэмдэглэлүүдийг олж авч чадсан. Эдгээр баримт, зураг сэлтийг аврах ажиллагаанд оролцсон хэдэн арван хүний ар гэрийнхэн надад өгсөн юм. Тэгэвч хамгийн сонирхолтой нь тухайн үед энэ түүхийг хальснаа буулгасан хэдэн зуун метр урттай кинохальсыг хайх явдал байлаа. Үүний дараа би Шинэ Гвиней рүү аялж осолдсон онгоц, омгийнхонтой юү болсныг мэдэхийг оролдсон. Багадаа онгоц унахыг харсан хөгшчүүдийг олох хүсэлдээ хөтлегдөж онгоц унасан уулын орой дээр онгоцны сэг, бас бус эд зүйлсийг олж харсан. Тэндээс би усны хайлсан төмөр сав авсан бөгөөд миний бичсэн бүх зүйл хэдий итгэмээргүй мэт санагдавч үнэн гэдгийг баталж байна.

Митчелл Зукофф