Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Орчуулагч: Эмхэтгэсэн Ж.Амарсанаа, Д. Баянбилэг
ISBN: 9789996268090
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 446
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 954.0 гр

Иргэний хэрэг

Зохиолч: ISBN: 9789996268090
Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Орчуулагч: Эмхэтгэсэн Ж.Амарсанаа, Д. Баянбилэг
ISBN: 9789996268090
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 446
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 954.0 гр

Номын тухай


Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд Монгол Улсын дээд шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх, тайлбар нь хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлэх, Улсын дээд шүүх, бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэдгийг; мөн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр, олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болохоор заасан байдаг.

Бид өмнө нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын хүрээнд дагаж мөрддөг, хэрэглэдэг хуулийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн болон Улсын дээд шүүхээс гаргасан албан ёсны тайлбартайгаар төрөлжүүлэн цувралаар, мөн нэгтгэсэн хэлбэрээр хоёр удаа эрхлэн гаргасан.

Гурав дахь удаад албан ёсны тайлбартай хуулийн эмхтгэлийн агуулгын бүтцийг аливаа хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан хуульд заасан үндэслэлээр эрх бүхий албан тушаалтнаас баталсан журам, заавар, зөвлөмжөөр өргөжүүлэн "Иргэний хэрэг", "Эрүүгийн хэрэг", "Захиргааны хэрэг"-ээр төрөлжүүлэн нэр оноон, цувралаар бэлтгэн хүргэж байна.

"Иргэний хэрэг" гэсэн энэхүү эмхтгэлд Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шууд хамааралтай Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тогтоолоор баталсан тайлбар, мөн зөвлөмжийг 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар нэгтгэн орууллаа.

Түүнчлэн иргэний хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан хэрэг, маргааныг шүүхээс хэрхэн шийдвэрлэх талаар "нийтлэг журам" тогтоосон Улсын дээд шүүхийн тогтоол, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Хууль зүйн сайд /хуучнаар Хууль зүй, дотоод хэргийн сайд/-аас дангаараа болон бусадтай хамтран баталсан эрх зүйн хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн жагсаалтыг уншигчид заавал судлах шаардлагатай гэж үзэн хавсралтад дурдлаа. Учир нь "Эрүүгийн хэрэг", "Захиргааны хэрэг" цувралд эдгээрийг оруулсан учраас давхардуулсангүй.

Энэ эмхтгэл нь гурван хэсгээс бүрдэж байна. Үүнд: -Эхнийх нь албан ёсны тайлбартай Монгол Улсын хууль; -Удаах нь иргэний хэрэгт холбогдох хуулийн заалтыг практикт дагаж мөрдөх талаарх Улсын дээд шүүхийн зөвлөмж; -Гурав дахь нь хавсралт.

Эмхтгэлийг ашиглахдаа дараах зүйлийг анхаарна уу.

1 .Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолын тайлбарыгхуулийн тухайн зүйлийн хэсэг, заалтын дор, харин Улсын дээд шүүхийн тайлбар /тогтоол/-ыг тухайн бүлгийн гарчгийн дор болон зүйлийн төгсгөлд нь оруулсан.

2.3арим тайлбар, зөвлөмж нь хуулийн хэд хэдэн зүйл, түүнчлэн бүлгийг хамаарч байгаа тул хоорондоо уялдаатай.