Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Мэнд-Ооёо, Ловор
ISBN: 9789992914328
Хэвлэсэн он: 2008
Хуудасны тоо: 300
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 242x172 мм
Жин: 542.0 гр

Дариганга Ардын аман зохиол

Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Мэнд-Ооёо, Ловор
ISBN: 9789992914328
Хэвлэсэн он: 2008
Хуудасны тоо: 300
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 242x172 мм
Жин: 542.0 гр

Номын тухай

Өнгөрсөн зууны эхээр нэрт эрдэмтэн Жамсраны Цэвээн абугай бичихдээ "Дарьгангад түмэн зүйлийн сонирхмоор юм байх тул төгс шинжилгээ гаргавал зохино" хэмээжээ. Мөн зууны төгсгөл үед миний зохион байгуулсан "Даригангын сувдан сондор" соёл, эрдэм шинжилгээний аялалд оролцсон Оросын эрдэмтэн Л.Г.Скородумова "Дариганга бол Монголын зүрхэн тольт" хэмээн дуу алдан бичсэн билээ. Ялангуяа сүүлийн арав гаруй жил Дариганга нутаг түүх, археологи, угсаатны зүй, ардын билиг зүй, соёл судлалын анхаарлын төвд тод томруун орж ирсэн гэж үзэж болно. Ардын аман зохиолын тухайд гэвэл, 1955 онд Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрдэмтэн А.Лувсандэндэв нарын хүмүүс нутгийн аялгуу, ардын аман зохиол судлах шинжилгээний анги Даригангаар аялж нилээд зүйл цуглуулсан байна. мөн 1978 онд хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн Х.Лувсанвандан, Ж.Энэбиш нарын зэрэг мэргэд мөн Даригангаар аялж үлэмж зүйл цуглуулжээ.

Ардын билиг зүйч, миний багш Ш.Содномдаш нутаг усандаа олон жил багшилж суухдаа Дариганга ардын дуу, оньсого, үлгэр домог нилээдийг цуглуулж "Дариганга нутгийн домог" /1993/ хэмээх ном бэлтгэснийг нь хэвлүүлж билээ. Түүний цуглуулгын өв санг цаашид нийтийн хүртээл болгож, судалгааны эргэлтэнд оруулах ёстой хэмээн бодном. Дуучин Ш.Чимэдцэеэ Дариганга ардын дуу олон жил цуглуулсанаа эмхэтгэж "Жаахан шарга" /1995/ нэртэй ном хэвлүүлсэн байна. Манай нэрт эрдэмтэн О.Сүхбаатар гуай "Монгол уул усны домог" хэмээх дорвитой бүтээлдээ Дариганга нутгийн уул усны олон сайхан домгийг олж багтаажээ. Саяхан академич А.Лувсандэндэв гуайн Дариганга аман зохиол, нутгийн аялгууны цугЛуулгын сан хөмрөгийг эмхэтгэж "Дариганга" /2007/ нэртэй сайхан ном хэл зохиолын хүрээлэнгээс хэвлүүлжээ. Ийнхүү Дариганга ардын оюун билгийн сан хөмрөг улам арвижин цогцолсоор байна.