Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Б. Буядаа
ISBN: 9789996212550
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 106
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 142.0 гр

Жудо бөхийн дагсгалжуулагчийн мэргэжлийн ур чадвар

Зохиолч: Б. Буядаа ISBN: 9789996212550
Онлайн дэлгүүрийн үнэ

15,520 ₮

-3%
Хэмнэлт: 480 ₮
Үндсэн үнэ

16,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Б. Буядаа
ISBN: 9789996212550
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 106
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 142.0 гр

Номын тухай

Залуу жудочдын уран чадварыг сайжруулахын тулд дасгалжуулагчаас маш олон хэлбэрийн арга барилыг шаарддаг. Шавь нарынхаа нас, хүйсийн онцлог болон хувийн авьяас чадварыг нь харгалзан үзэх хэрэгтэй болно. Мөн олноор ба ганцаарчлан хүн бүртэй тулж ажиллах байдлаар дасгалжуулалтын сурган хүмүүжүүлэх арга барилаа хэрэгжүүлнэ.

Дасгалжуулалтын ажлыг нийтийг хамарсан ажлын хүрээнд, ялангуяа хөдөө орон нутагт ажиллаж байгаа дасгалжуулагч нар янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байдаг. Тэд ихэвчлэн эхлэн хичээллэгсэдтэй ажиллах тусгай бэлтгэлгүй, мэргэжлийн бус хүмүүс байна. Судалгаанаас үзэхэд тэд нарын ажлын гол хешүүрэг нь өсвөр насныхан, эхлэн хичээллэгсдэд ойр дотно, тэднийхээ ёс суртахууны болон, бие бялдрын хүмүүжилд өөрийн хувь нэмрээ оруулахаа ухамсарласан хүмүүс байдаг. Дасгалжуулагчийн ажил үүрэг нь тэдний үйл ажиллагаанд ирээдүйн маш өргөн боломж бололцоог нээж өгдөг онцлогтой.

Дасгалжуулагчийн ажлын үр дүн нь өмнөө тавьсан зорилтоо дасгалжуулалтын тодорхой программтайгаа хэрхэн бүтээлчзэр уялдуулж чадах авъяас чадвартай нягт холбоотой байдаг. Дасгал-жуулагч хүн ихээхэн том зорилтыг дэвшүүлж ажилладаг бөгөед уг зорилтдоо хүрч, жудочдыг тив, дэлхий, олимпийн тэмцээнд өндөр амжилт үзүүлэхэд сургалт дасгалжуулалтын ажлаа явуулах урьдчилсан нөхцел нь бүрдсэн байх ёстой. Сургалт дасгалжуулалт явуулахзаал,танхим,дэвжээ/татами/болон эдийнзасаг-санхүүгийн боломжоор хангагдсан байх хэрэгтэй. Ийм нехцөл - боломж бүрдсэн байхад дасгалжуулагчийн том зорилт биелэх үндэстэй болно.

Жудо бөхийн дасгалжуулагчийн ажлын амжилт нь бар"илдааны техник, тактикийг эзэмшсэн төвшин, онол практикийн мэдлэгийн цар хүрээ, багшлах /сурган хүмүүжүүлэх/ арга барил, хувийн соёл, бие бялдрын хөгжилт, эрүүл мэндийн байдал зэргээс бас их хамааралтай болж таарна.