Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: И. Г. Атаманенко
Орчуулагч: Ч. Даваадаш, М. Цогтоо
ISBN: 9789996245572
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 436
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 536.0 гр

Зөвлөлт, АНУ-ын тусгай албадын нууц дайн

Онлайн дэлгүүрийн үнэ

26,190 ₮

-3%
Хэмнэлт: 810 ₮
Үндсэн үнэ

27,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: И. Г. Атаманенко
Орчуулагч: Ч. Даваадаш, М. Цогтоо
ISBN: 9789996245572
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 436
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 536.0 гр

Номын тухай

"Давхиж яваа морин дээрээсээ дарцаг алдахгүй шуүрэх" гэдэг энэ үг элсүүлэгч офицеруудын тухай болон тэдний нууц туслахуудын тухай хэлсэн үг юм. Тагнуулчид, сөрөх тагнуулчдын талаар маш олон ном бичсэн байдаг нууц туршуулуудын тухай үнэндээ бид юу мэддэгсэн билээ. Бүр Библийн үеэс л тэд нар маань аль ч тусгай албаны үндсэн гол хүч байсан, байсаар ч байна.

Хэрэв хоол зөөгчийн мэргэжлийн амт нь цайндаа байдаг бол тусгай албаныхны мэргэжлийн амт нь элсүүлэлтэндээ л байдаг. Нэг элсүүлэлтийг амжилттай дуусгангуут л тагнуулч офицер дараагийнхаа тухай бодож эхэлдэг.Тэрээр нууц албыг үргэлж л шинэ хүн-нууц туршуулуудаар зогсолтгүй сэлбэж байхын тулд байнга л хэн нэгнийг элсүүлж байх хэрэгтэй болно.

Ийм ажилтнууд олон л доо. Тэд бол аль ч нууц албаны цохилтын отряд байдаг. Тэднмй дунд янз бүрийн үндэстэн ястан, төрөл бүрийн насны, элдэв янзын сексийн чиглэлтэй хүмүүс бий. Дэлхийн бүхий л нууц албаныхан дотор мэдээллийн хамгийн онцгой эрхэм эх сурвалжууд нь эсрэг талын тусгай албадын дотроос элсүүлсэн офицерууд, мэргэжлийн хэлээр бол "сохор номингууд", олон улсын сэтгүүлчид, дипломатууд, нэртэй өмгөөлөгчид болон эрдэмтэд, зохиолчид, жүжигчид байдаг. Мэдээж энд эрэгтэйчүүд төдийгүй, мөн ийм эмэгтэйчүүдийн талаар яригдаж байгаа билээ.

Зохиогч би үйл ажмллагааг элдвээр будаж шунхдах гэсэнгүй. Эрхэм уншигч авхай Та энэхүү номыг уншаад "Өнөөдөр бид бцгдээрээ л туршуул биш юм ууТ' гэсэн асуулт өөртөө заавал тавина даа. Өөрийгөе толиндоо хараад "Би л лав биш" гэж хариулах гэж бүү яар, бүү хуурт. Таныг тусгай албаныхан "нууцаар" ашиглаж чадна шүү. Үүнмйг тэд хийж чаддаг юм.

Өнгөрөгч зууны 30-40-өед онд тусгай албадтай хамтран ажиллах нууц ажиллагааны үндсэн сэдэл нь фашизмын эсрэг үзэл байсан. Тэр үед нууц туршуулууд гагцхүү энэ үзлийн төлөө л ажиллаж байсан. Энэ романтизмын эрин үе юуны өмнө нууцыг олж авах, хамгаалах талбарт нэгэнт дуусгавар болжээ. Өнөөдөр элсэгдэхэд бэлэн байгаа хүн зүгээр нэг ердмйн төдийгүй, бүр цаанаасаа өөрт дотор нь байгаа үл хувирах сэдлүүдэд хетлөгдөж байна. Тэгээд л өнөөдөр үндсэндээ тэсгэлгүй хүсэл, шуналтай юм уу эсхүл,ямар нэг архаг дутагдалтай, еөрийгөө хэт үнэлдэг, дэндүү онгироо, нийгмийн өмнө байгуулсан бодитой,хуурмаг гавъяа зүтгэлийг нь үнэлээгүйн улмаас болон эд баялаг олж хүртээгүйнхээ төлөө гомдсон, өөрийн хувийн ашиг, сайн сайхан байдлаа тэргүүн зэрэгт тавьж, хар амиа бодсон, их хор шартай, өш хонзон санадаг, зарчимгүй, мөрийтэй тоглоомд дуртай, цэнгэл жаргалынхаа төлөө өөрийнхөе болон ойр дотныхныхоо хувь заяаг гаргуунд хаяхад бэлэн тийм хүмүүсийн дотроос туршуул элсүүлэхэд хүрч байна.

Мэдээж, дээр дурдсан бүх шинж нэг хүнд цогцоороо байхгүй л дээ. Зарим элсүүлэгчид "алдаа дутагдлын хццдий" болсон тийм этгээдүүдтэй ажилладаг.Тусгай албадын урхинд оруулахад ганцхан гажиг ч хангалттай байх тохиолдол бас бий. "Тусгай албад хамгийн цл хувирах хусэл, эрмэлзэлд уриалан дуудаж байдаг. Үунд л туцний дээд ухаан оршдог" гэж тагнуулын загалмайлсан эцэг Аллен Даллес хэлсэн. Ингэж хэлэх нь ичгүүр сонжуургүй хэрэг л дээ, гэхдээ үнэнийг л өгүүлсэн юм.

Зохиогч