Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ж.Эрдэнэчандмань
ISBN: 9789996289897
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 152
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 174x244 мм

Цахим хичээл бэлтгэцгээе

Онлайн дэлгүүрийн үнэ

14,550 ₮

-3%
Хэмнэлт: 450 ₮
Үндсэн үнэ

15,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ж.Эрдэнэчандмань
ISBN: 9789996289897
Хэвлэсэн он: 2013
Хуудасны тоо: 152
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 174x244 мм

Номын тухай

 

Боловсролын хэрэгцээг орон зай, цаг хугацаанаас төдийлөн шалтгаалахгүйгээр уян хатан, олон хувилбартай, нээлттэй, хүртээмжтэй, чанартай, үр ашигтайгаар хангах тогтолцоог бий болгох нь мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед салбарын өмнө тавигдаж байгаа чухал зорилт болж байна. Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан сургалтын технологид цахим сургалт нэвтэрч байгаа нь дэлхий нийтийн боловсролын салбарт хийгдэж байгаа томоохон хувьсгал юм. Шинжлэх ухаан технологийн хөгжлийн явцад, хүний танин мэдэхүйн хэрэгцээтэй уялдан боловсролд хандах хандлага, сурах арга барил, сургалтын хэрэглэгаэхүүн өөрчлөгдөн боловсронгуй болсоор иржээ. Энэ үүднэээсээ цахим хэлбэрийн сургалт нь орчин үеийн боловсролын салбарын чиг хандлагыг тодорхойлох нэгэн том хөшүүрэг болж байна. Гэхдээ цахим сургалтыг нэвтрүүлэхдээ түүнийг дангаар нь биш уламжлалт сургалтын системтэйгээ хослуулан ашиглах нь илүү үр дүнтэй гэдгийг дурьдах нь зүйтэй. Манай улсын тухайд сургалтын системдээ цахим сургалтыг нэвтрүүлэх үйл явц туршилт, судалгааны үе шатандаа явж байна. Ийм учраас энэ талаар багш суралцагчид нэгдсэн нэг ойлголт дутмаг, цахим хичээлийг бэлтгэх заавар арга зүйн зөвлөмж байхгүй байгаа зэрэг нь боловсролын байгууллагын бүх үе шатанд цахим сургалт нэвтрэхэд хүндрэл учруулж байна. Энэ асуудалд бага ч гэсэн ахиц гаргах үүднээс та бүхэнд энэхүү бүтээлийг танилцуулж байна. Сурах бичигт цахим сургалт, түүний бүрэлдэхүүн хэсэг, цахим хичээлийн агуулга, бүтэц, түүнд тавигдах ерөнхий шаардлагууд, зайн сургалтын тухай товч дурьдсан ба харин цахим хичээлийг (курсыг) боловсруулахад дэлхий дахинаа түгээмэл ашиглагддаг хэрэгсэл болох Adobe Captivate 5.5 программ хангамжийн тухай дэлгэрэнгүй орууллаа. Цахим хичээлийн хэрэглээг өргөжүүлэхэд хамгийн их тулгамдаад байгаа хүндрэл бол цахим хичээлийн боловсруулалтын өртгийг багасгах асуудал юм. Цахим хичээлийг бэлтгэх үйл явц нь нилээд цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг ажил бөгөөд нэгэнт цаг зав гаргаж бэлтгэсэн цахим хичээл нь таны уламжлалт сургалтын орчин дахь олон ажлыг хөнгөвчлөхөөс гадна суралцагчидад маш олон боломжуудыг нээж өгдөг сайн талтай.