Зохиолч: | Л.Өлзийбаяр |
ISBN: | 9789992931930 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 176 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 145x205x10 мм |
Жин: | 195.0 гр |
Зохиолч: | Л.Өлзийбаяр |
ISBN: | 9789992931930 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 176 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 145x205x10 мм |
Жин: | 195.0 гр |
Солонгос хэлний цагаан толгойг Хангыль хэмээн нэрлэдэг. Солонгос хэл нь Хойд, Өмнөд Солонгос болон БНХАУ-ын Гирин мужийн Янбиан өөртөө засах тойргийн албан ёсны хэл. Нийт 78 сая хүн Солонгос хэлээр ярьдаг гэсэн тоо үзүүлэлт бий. Дэлхийн хэл шинжээч, судлаачид Солонгос хэлийг Алтай язгуурын хэлний бүлэгт багтаан үздэг. Үнэхээр Монгол, Солонгос, Япон хэлнүүдийн өгүүлбэрийн бүтэц нэн адилхан байдаг. Солонгос хэл бичгийг 1446 онд Сэжун хаан 28 настайдаа зохиож анх хэрэглэж эхэлсэн хэмээн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Солонгос бичиг үсгийг зохиохоос өмнөх он жилүүдэд Солонгосын ард түмэн ханз үсгийг хэрэглэдэг байжээ. Солонгос цагаан толгой нь анх 28 үсэгтэй байсан хэдий ч 1933 онд Солонгос хэлний цагаан толгойн зөв бичих дүрмийг албан ёсоор эмхэтгэн мөрдөж эхэлснээр уг цагаан толгой нь: үндсэн 10 эгшиг, 14 гийгүүлэгчтэй нийт 24 усэгтэй болсон түүхтэй. Мөн 11 хос эгшиг, 5 хос гийгүүлэгч бий. Солонгос хэлний үсгийг бичихдээ: дээрээс доош, зүүнээс баруун тийш нь бичнэ.