Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Б. Ууганцэцэг
ISBN: 9992948450003
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 282
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x220x15 мм
Жин: 518.0 гр

Би ертөнц

Онлайн дэлгүүрийн үнэ

13,580 ₮

-3%
Хэмнэлт: 420 ₮
Үндсэн үнэ

14,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Б. Ууганцэцэг
ISBN: 9992948450003
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 282
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 290x220x15 мм
Жин: 518.0 гр

Номын тухай

Би. Бидэнд хамгийн ойр хирнээ хамгийн хол байдаг ойлголт. Би өөрийгөө танин мэдэхийг хүсэж мэдмээр байна гэдэг хирнээ өөрийн дотоод дахь Би-тэйгээ байж, түүний дуу хоолойг сонсохоос ихээр эмээдэг. Өөрийн гадаад байдлаас, өөрийн нийгэмд эзэлсэн байр суурь, бүр цаашлаад үсний засалт, толинд харагддаг тэр БИ-гээсээ дотоод БИ-г олж харж байсан уу? Тэр БИ юу вэ? Хүмүүс бид нэг нэгнээсээ тэр тусмаа өөрийн БИ-гээсээ ихээхэн холдож дотоод ертөнцөө чагнаж мэдрэх нь багасч байгаа бол энэ нь эмгэнэл билээ. ДОТООД БИ-г ихэнхидээ бид МЭДЭРДЭГГҮЙ бодит БИ-гээ хардаг. Тэгвэл энэ ном нь сэтгэл хөдөлгөсөн, таны дотоод БИ-тэй ярилцах 400 гаруй БИ-ийн талаарх сэтгэл зүйн гайхалтай бичлэгүүд юм.

Энэ гайхалтай номыг гаргах санаа оюутнууд өөрсдийн эссэг уншиж байхад төрснийг уншигч танаас нуух юун. Яагаад ийм сайхан зүйлийг өөрийн танин мэдэх гүн тэмүүлэлтэй уншигч танд, ирээдүйгээрээ бахархдаг аав, ээж, ар гэрийнхэн, үеийнх нь найзууд, залуусын залгамжлал дүү нарт нь хүргэж болохгүй билээ.

Их, дээд сургуульд заагддаг ерөнхий сэтгэл судлалын хичээлийн гол агуулга нь өөрийн сэтгэл зүйн дотоод ертөнцийг нээн илрүүлж, тэрхүү ололтын дүнд буодыг танин мэдэж нийгмийн хүчтэй, идэвхитэй, бүтээлч гишүүн байхад чиглэдэг. ЭМШУИС-ийн хувьд сэтгэл судлалын хичээлийг нэгдүгээр курсын оюутнууд үздэг. ЕБС-иас шилэгдэж сонгогдсон хүүхдүүд эрч хүчтэй байдал, сэдэл тэмүүлэл, цэвэр өрсөлдөөнөөрөө бусад их дээд сургуулиас ялгагддаг гэж боддог. Сэтгэл судлалын хичээл нэгэн хэвийн, уйтгартай, сонирхолгүй байж болохгүй бөгөөд ямар ч мэргэжил эзэмшиж байгаа хүний хувьд мэргэжлийн хичээлтэй дүйцэхүйц байх ёстой.

Багшлаад удаан жил болоогүй байгаа ч хичээлийг явуулах өөрийн гэсэн арга барилын бий болгохыг хичээж байгаа билээ. Хичээлийн анхны семинарын даалгавар нь "БИ" сэдэвтэй эссэ байдаг. Өөрийн "БИ"-ийн тухай бичнэ гэдэг өөрийнхөөталаар эрэгцүүлэн бодож байгаагийн тод илэрхийлэл билээ. Амьдралд хайртай байх, амьдралд тэмүүлдэг байгааг харуулж байгаа, хүмүүсийн харилцааг, өөрийгөө, амьдралыг ухаарч байгаагийн хамгийн тод жишээ билээ. Өөрийн түүхийг нэг бүрчлэх өгүүлэхээс илүүтэйгээр дотоод чинад дахь тэрхүү өвөрмөц орон зайг нэвтлэн орж түүнээс өөрийгөө хайх аялалын эхэн гэлтэй. Оюутнууд нэгнийхээ эссэг амьсгал даран сонсож, хамтдаа сэтгэл санаа, үзэл бодол, мэдрэмж, сонирхлыг тэрхүү эссэнээс олж хараад зогсохгүй, өөрийн дотоод дүрээ давхар олж байгааг би ч мөн мэдэрсэн.

Энэхүү бүтээл өөрийн чинад дахь ертөнцийг нээн илтгэснээр онцлог бөгөөд 400 гаруй өөрийн талаар хүүрнэх 400 гаруй бичлэгийн цогц юм. Тиймээс та төдий хэмжээний дотоод ертөнцийг нэг дороос ойлгож мэдрэх нь гарцаагүй. Оюутнууд маань өөрийн БИ-г хэрхэн гайхалтайгаар илэрхийлснийг та энэхүү бүтээлээс хүчтэйгээр мэдрэх болно. Нэг сэдвээр бичсэн хэрнээ дахин давтагдсан бичиглэл огт үгүй.

Энэхүү бүтээлээс олсон орлого Төв аймгийн Батсүмбэр дахь ахмадын асрамжийн газарт амьдран суугаа ахмадуудын сэтгэл санааг дэмжихэд зориулагдах болно. 2009, 2010 оны 3 сард ЭМШУИС-ийн АУС-ийн нэгдүгээр курсын оюутнуудыг зохион байгуулж ахмадын асрамжийн газар өөрсдийн нэрийн номын санг байгуулж өгсөн бөгөөд энэ жил ч энэ үйл ажиллагаа маань хийгдэж байна. Тусгайлан Анагаах Ухааны Сургуулийн 227-р хэсгийн нийт оюутнуудад талархал илэрхийлье. Ингээд ЭМШУИС-ийн 2009-2010 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид суралцсан, чадварлаг оюутнууд маань өөрийнхөө Би-ийн талаар ийнхүү өгүүлж байна.

Утга болон найруулга зүйн алдааг бид тусгайлан засварлаагүй болно. Үүнийг уншигч авхай та болгооно уу.

ГАДААД ЕРТӨНЦӨӨС ХЭД ДАХИН АГУУ ЕРТӨНЦ БОЛ БИ ЕРТӨНЦ БИЛЭЭ.

СЭТГЭЛ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ-ийн гүйцэтгэх захирал Сэтгэл судлаач Б.Ууганцэцэг 2011.04 сар