Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Пэг Ги Буг
Орчуулагч: Б. Урангоо
ISBN: 9789996218279
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 188
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 254.0 гр

Сэжун хааны сэтгэл зүйн менежмент

Зохиолч: Пэг Ги Буг ISBN: 9789996218279
Онлайн дэлгүүрийн үнэ

6,790 ₮

-3%
Хэмнэлт: 210 ₮
Үндсэн үнэ

7,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Пэг Ги Буг
Орчуулагч: Б. Урангоо
ISBN: 9789996218279
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 188
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 254.0 гр

Номын тухай

Бид Солонгос улсын хаадын талаар ихийг сонссон. Ялангуяа Солонгос хүн бүрийн сэтгэл зүрхэнд эцэг эх, элэнц хуланц шиг нь дотно санагддаг түүхэн хүн бол 'Сэжун их хаан' юм. Магадгүй Солонгос хүн бүрийн амьдралтай нягт холбоотой Солонгос үсэг болох 'Хангыль' үсгийг зохиосон хүн, хар багаасаа уншиж өссөн "түүхэн баатар" болоод ч тийм байж болох юм. Гэвч ном бичихэд тэрхүү дотно мэдрэмж тус биш, ус болж орхисон юм. Олонд танил түүнийг болон олон төрлийн ажил мэргэжил, түүхэн баримт сэлтийг нь нэг номонд багтаана гэдэг үнэхээр хэцүү байв. Гэхдээ хаан гэхээс илүү хувь хүний үүднээс Сэжун хааны зарчмыг дахин сөхөж харахыг хүссэн миний шийдвэр энэ номыг бичих гол үндэс, мөн эхлэл болсон юм.

Би туйлын өчүүхэн сонирхол, жижигхэн шалтгаанаар энэхүү номыг эхлүүлсэн билээ. Сэжун хаан өдрийг яаж өнгөрөөдөг байсан бол? Юу бодож санаж, дагалдагч нартайгаа юуны талаар ярилцаж байсан бол? Тэр ямар зуршилтай   байсан   бол?   гэх   мэтчилэн   өчүүхэн   жижиг асуултыг өөртөө тавьж, хариултыг нь хайж байхдаа Сэжун хаан бол хүн шиг хүн байсныг олж мэдсэн юм. Өмнө нь үүнийг огт анзаарч байсангүй. Мөн Сэжун хааны тэр агуу байдал нь түүний хийж бүтээсэн ажил үйлс, ур чадвар бус, харин тэр бүхнийг хийж бүтээхэд гол үүрэг гүйцэтгэсэн 'сэтгэл зүйн менежмент' болохыг ухаарсан юм. Өөрийг нь хүрээлж буй сайн муу олон зөрчлийг сэтгэл дотроо захирч, өөрийн хязгаарыг ялж чадсан түүний 'сэтгэлийн хүч' л ард түмэн, улс орныхоо төлөө дотоод сэтгэлдээ итгэлийн бяцхан үрийг ургуулж чадсан гол хүч юм гэдгийг үгүйсгэж чадаагүй билээ.

Сэжун хааны амьдралын замнал 21-р зуунд амьдарч буй бидэнд нэг зүйлийг хэлж байна. "Өөрийгөө ялах нь сэтгэлийн хүч юм." Сэтгэл зүрх гэдэг бол хүн төрөлхтний үндэс юм. Сэтгэл зүрх нь хүний амжилт, мөн алдааг удирдаж байдаг. Мөн илүү хүчтэй болгохоос гадна цөхрөл, уур уцаар, бүр үхлийн хор хүртэл цацах нь бий. Таныг болон таны амьдралыг удирдан чиглүүлэх эрч хүч зөвхөн сэтгэлээс л ундран гардаг. Хүн өөрийн сэтгэл зүрхийг захирч, удирдаж чадахгүй бол амьдралдаа юу ч бүтээж чадахгүй. Магадгүй тодорхой хэмжээний зүйл бүтээж болох ч гэсэн тэр бол зүгээр л санамсаргүй тохиосон аз төдий юм.

Хүний үйлдэл бол түүний сэтгэлийн сүүдэр байдаг. Сэтгэлдээ юу зурж байгаагаас хүний үйлдэл шалтгаалдаг. Сэтгэл нь учраа олохгүй бол үйлдэл нь учраа үл олно. Харин зүрх сэтгэл чөлөөтэй байвал үйлдэл ч тийм байх болно. Хатуу шийдвэр чанд үйлдлийг дагуулж, сул байдал хуванцар мэт хэврэг үйлдлийг бий болгодог.

Сэтгэл зүйн менежмент хүний туслалцаагаар хэрэгжихгүй. Харин ч эсрэгээр маш хүчтэй довтлох чадвартай  байдаг.