Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ш.Цэнд-Аюуш
ISBN:
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 20
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 170x254x2 мм
Жин: 70.0 гр

Сайхан ээж

Зохиолч: Ш.Цэнд-Аюуш ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

1,552 ₮

-3%
Хэмнэлт: 48 ₮
Үндсэн үнэ

1,600 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ш.Цэнд-Аюуш
ISBN:
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 20
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 170x254x2 мм
Жин: 70.0 гр

Номын тухай

Хан их уулын өвөрт хоёр гэр байлаа. Хаа холоос сүртэй ханхар цагаан гэр нь баян Балбарынх. Эднийх эд хөрөнгөөр элбэг, мал сүрэг олонтой, машид баян айл боловч гэгээ нэмэх үр хүүхэдгүй, гэргийтэйгээ хоёулахнаа тул, гэртээ дуу шуу, хөгжил хөөр муутай. Адуу, үхэр бусад мал сүргээ ядуу борчуудад тараан өгч хариулгачихаад. өөрснөө байгалийн сайхан, усны тунгалаг газар биеэ оторлож суугаа нь энэ. Харин ар талын аяга шиг хар гэр нь Балбарын зарц Бадмынх. Өөрийн гэх мал хөрөнгөгүй учир өрөөл бусдад зарцлагдавч ганц хүүгээ ямар ч эрдэнээс үнэтэй гэж бодно. Хамгийн хачирхалтай нь энэ эмэгтэйн бор гэрээс баясгалантай инээд, хөгжилтэй дуу байнга сонсогдоно. Намрын уйтгартайхан шар өдөр дуусах тийшээ хандаж байлаа. Хоймортоо цоохор авдар эгнүүлж, дээр нь гүнгэрваатай бурхан, гоёмсог ваар тэргүүтэн тавьсан ханхар гэрийнхээ хоймрын модон орон дээр гэрийн эзэн Балбар гаанстай тамхи баагиулан хэвтэнэ. Эхнэр Хорлоо майга хөлтэй өр ширээн дээр чухам л цагийг нөхцөөсөн аятай шагай орхиж сууна. Тэгж, тэгж уйдсан бололтой нэгэнтээ эвшээж, хэдэнтээ суниагаад гарав. Гадаа гараад ч гэсэн сэтгэл сэргээчихээр онцын юм харагдсангүй. Тэнгэрт усны шувууд зэллэн ганганаж, харин ч уйтгар төрүүлмээр. Тиймээс буцаж орон, ахин шагайгаа орхиж эхэлсэн боловч төдхөн бас л больж эвшээлгээд,..............