
Зохиолч: | Л.Доржням |
ISBN: | 9789996258879 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 166 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 140x200 мм |
Жин: | 256.0 гр |
Зохиолч: | Л.Доржням |
ISBN: | 9789996258879 |
Хэвлэсэн он: | 2012 |
Хуудасны тоо: | 166 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 140x200 мм |
Жин: | 256.0 гр |
Урлаг гэдэг бол хүн төрөлхтний бүтээсэн агуу гайхамшиг. Ертөнц дэх үзэгдлүүдийг хүн авъяас мэдрэмжиндээ тулгуурлан уран сэтгэмж, дүрслэлээр яруу сайхан илэрхийлж буй оюун билэгийн гайхалтай чадвар юм. Урлаг бол хүний оюун сэтгэлгээний дээд түвшин. Адгуус амьтнаас хүнийг ялган тодорхойлж байгаа тэнгэрлэг зүйл юм. Ийм өндөр түвшинд хөгжсөн мэдрэмж, оюун сэтгэлгээ зөвхөн хүнд заяагджээ. Урлагийн бүтээлийг хүн төрөлхтөн хил хязгаар яс үндэс харгалзахгүйгээр ойлголцож болдог зүйл юм. МТӨVI зууны үед урлаг нь биеэ даасан хөгжлийн төлөвийг олжээ. Урлагийн хөгжил нь шинжлэх ухаан, техник технологийн хөгжил дэвшилтэй нарийн уялдаа холбоотой. Амьдрал бол урлаг. Урлаггүй юм гэж амьдралд байдаггүй. Материаллаг юм бүхэн хэлбэр хийц, хэв загвар, өнгөүзэмж, дүрс төрх, донж маягаараа урлагтай. Оросын эрдэмтэн Г.Белинскийн хэлснээр "Шинжлэх ухаан нотолж байдаг, урлаг үзүүлж байдаг. Урлаг бол үнэний шууд агуулга буюу дүрээр сэтгэх сэтгэлгээ юм" гэжээ. "Урлаг гэдэг ерийн юмнаас ер бусын юмыг, ер бусын юмнаас ерийн юмыг олж харахыг хэлнэ" гэж Францын их зохиолч Дени Дидро хэлсэн байдаг. Урлаг нь хүнийг гайхан бишрүүлж, нэг бол инээлгэн баясгаж, эсвэл элэглэн шоолж, энэрэн хайрлах, эсвэл халаглан харамсах тэр ч бүү хэл уйлуулж үзэн ядуулж сэтгэлийг хүчтэй доргиож байдаг. Урлаг нь хүний үйл ажиллагааны үр дүнд буй болдог нийгмийн үзэгдэл. Улам цааш боловсронгуй болон хөгжиж байдаг биеэ даасан шинж чанартай нийгмийн өвөрмөц үзэгдэл юм.