Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Л.Мөнхчимэг
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 32
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 172x244 мм

Манай ангийн охин харь гаригийнх

Зохиолч: Л.Мөнхчимэг ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

2,425 ₮

-3%
Хэмнэлт: 75 ₮
Үндсэн үнэ

2,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Л.Мөнхчимэг
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 32
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 172x244 мм

Номын тухай

 

Харь гаригаас илгээсэн захидал
 
Намайг Анар гэдэг. Би есөн настай. Хүүхдүүд ээ, миний энэ захиаг та нар зөвхөн өөрсдөө уншина гэж амлаж чадах уу? Надад их хачирхалтай зүйл тохиолдоод байна. Учир нь би харь гариг дээр ирчихээд байна. Хэдхэн сарын өмнө би та нарын адил хичээлдээ яваад, өвөө эмээдээ туслаад дэлхий дээр амьдардаг байлаа. Гэтэл нэг өдөр манай ангид нигер охин шилжиж ирсэн. Тэр өдрөөс хойш миний амьдрал огт өөр болж, нэг л мэдэхэд харь гаригт ирчихсэн. Яагаад гэдгийгдараа хэлнэ ээ. Би өөртөө тохиолдсон адал явдалтай олон зүйлийг бичмээр л байна. Даанч харь гаригт үзэг, харандаа байхгүй. Энэ захиаг би цэнхэр өнгөтэй, нялцгай чихрээр бичиж байна. Зарим хүүхэд итгэхгүй байх л даа. Гэхдээ энэ бүгд үнэн шүү. Та нар над руу үзэг харандаа явуулж чадах уу? Тэгвэл харь гаригт яаж ирснээ, мөн нисдэг таваг гэж юу байдгийг бүгдийг нь бичиж явуулъя. Би гэртээ харьж, хичээлдээ явмаар л байна. Даанч намайг ид шидтэй болохоос нааш явуулахгүй гэсэн. За за, баяртай. Та нараас надад үзэг ирвэл захиа бичиж явуулна аа. Аа тийм, нэг зүйл мартах гэж байна. Томчуудад битгий үзүүлээрэй. Тэд яасан ч итгэхгүй.