Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: О.Чинбаяр,О.Чинзориг
ISBN: 9789996211643
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 300
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200x12 мм
Жин: 542.0 гр

Монголын гайхамшигт брэндүүд

Онлайн дэлгүүрийн үнэ

9,700 ₮

-3%
Хэмнэлт: 300 ₮
Үндсэн үнэ

10,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: О.Чинбаяр,О.Чинзориг
ISBN: 9789996211643
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 300
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200x12 мм
Жин: 542.0 гр

Номын тухай

"Монголын гайхамшигт брэндүүд" хэмээх эл номонд орсон брэндүүд хэн нэгний хайр хүндэтгэлийг хүлээж, итгэлийг дааж чадсан баялаг бүтээгч бөгөөд хүнлэг зан чанартай. Эдгээр брэндүүдийг сонгох-доо юуны өмнө "Монголын гайхамшигт..." гэсэн шалгуурыг тавьсан билээ. Тийм ч учраас эдгээр брэндийн зарим нь шинэ технологи, шинэчлэн бүтээгч зан төрхийнхөө хажуугаар улс орны нүур царай болж, олон хүний оюун санаанд гэрэлтэж байдаг ноён сүмбэр байдлаараа шалгуурыг давсан хэрэг. Үүний тодхон жишээ бол Мэгжид Жанрайсиг бурхан, Чингис хааны морьт хөшөө юм.

Зарим компаниуд үүнд багтаагүйн учир нь хязгаарлагдмал үйл ажиллагаа, нэг хэв загварт баригдсан сэтгэлгээгээр ажиллаж буй тул брэнд болтлоо хөгжин цэцэглэж, хэрэглэгчийнхээ зүрх сэтгэлд хоногшиж чадахгүй байгаа юм. Уг номонд багтсан эдгээр 38 брэндийн зарим нь олон жилийн туршлагаас гадна зуун хувь хувийн өмчлөлд шилжсэн үеэсээ стратеги, менежментээ хучтэй явуулж дэлхийн стандартад хүрэх зорилгоо хэрэгжүулж эхэлжээ.

Мөн улс орны хөгжил дэвшилтэй уялдаж уул уурхай, газрын тосны хайгуул судалгаа, олборлолт боловсруулалтыг хийж Монголын нэрийг дэлхийн түвшинд гаргасан Петроматад, Энержи Ресурс, Шарын гол зэрэг компаниуд ч зүй ёсоор энэ номын бүрэлдэхүүн болж байгаа юм. Бас ногоон дэлхий, экологийн чиглэлээр оновчтой бодлого барьж буй Гацуурт, Жастын салбар компани болон үндэсний үйлдвэрлэгч Говь, Гоёо зэрэг ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч зүй ёсны байраа эзэлсэн гэж үзэж байна. Шинэчлэл өөрчлөлт, хөгжил дэвшлийн нуүр царай банк, санхүугийн зөв тогтолцоогоор тодорхойлогддог. Иймээс энэ салбарт мөс зүсэгчийн үүрэг гүйцэтгэж буй Голомт, Капитал, Хадгаламж, Хас, Хаан банкууд ч улсын мөнгөний бодлогыгтодорхойлогч, хэрэглэгч, үйлчлүүлэгчиддээ ойр дөт үйлчилгээ нэвтрүүлж байгаагийнхаа хувьд уг шалгуурыг давж гарсан хэрэг.

Үүнээс гадна импорт экспортын зүй зохисыг зөв хослуулж, дотооддоо жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлогоор ажиллаж байгаа Номин, Бишрэлт, Моннис холдинг болон Монос, МСS группын стратеги, менежментийн шинэлэг, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлсэн байдал нь яах аргагүй "Монголын гайхамшигт" гэсэн шалгуурыг даван туулж байна.

Ер нь номын бүтэц бүрэлдэхүүнийг бий болгохдоо аль болох магтаал рекламнаас зайлсхийсэн бичлэг, бусдад үлгэр жишээ болсон үйл ажиллагаа, шинэчлэгч өнгө аясыг нь товойлгон гаргахыг зорьсон бөгөөд нийгэмд үгүйлэгдэж байсан менежмент, шинэлэг үйл ажиллагааг бий болгосон байдал зэргийг түлхүү анзаарахыг хичээсэн юм. Үгүйлэгдэж байсан үйлчилгээ гэсний гаргалгаа нь дотоодод агаарын тээврийн үйлчилгээний найдвартай байдлыг хангасан Аэромонголиа компани гэхэд МИАТ-ийн дээгүүр алхаж тухайн номыг бүтээгч болсон явдал. Тиймээс жудаг, ёс суртахуун зэрэг зөөлөн шалгуурыг энэхүү номдоо бид тавиагүй бөгөөд зөвхөн үнэнийг эрэлхийлж үйл ажиллагааны зөв урсгалд автаж, сэтгэлгээг сэрүүн тунгалаг болгох өнгө аясыг илэрхийлэхийг хичээсэн билээ.

Эрхэм уншигч та энэ бүхнийг тухайн номноос олж харна гэдэгт бид огтхон ч эргэлзэхгүй байна.