Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 9789992983706
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 440
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x145x25 мм
Жин: 495.0 гр

Тархийг цэнэглэгч буюу оюуны талх

Зохиолч: ISBN: 9789992983706
Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN: 9789992983706
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 440
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x145x25 мм
Жин: 495.0 гр

Номын тухай

Хэн нэгнии гүн сэтгэж, тод илэрхиилсэн үг шидтэй мэт бусдын сэтгэл оюуныг эзэмдэж, ухаарал, урам нэмэх нь олонтаа. Надтай ч бас тийм шидэт үг цөөнгүй таарч, санаанд багтамгүй том өөрчлөлтүүдийг амьдралд минь үзүүлсэн. Гэхдээ үгийн шид хэлсэн бичсэн хүндээ гэхээсээ илүү уншсан, ойлгосон хүндээ байдаг юм болов уу гэж би боддог.

Учир юу гэвэл үнэн мэт сонсогдох гоё үгсийг хүн өөрийн оюунаар шүүн хэлэлцэхгүйгээр "эртний тусмаа үнэн" гэж эндүүрэн хүч чадал өгвөл тэр үгийн шид хараал зүхэл адил хар мөртэй байх нь бас бий.

Нэг найз маань таарах болгондоо надаас "Цэцэн бус цэцэн үгүүдийг яах вэ" гэж асуудаг. Үнэхээр ч зарим нэг цэцэн гэж боддог үгс бидний оюун ухааныг цэлмээж, гэрэлтүүлэхээсээ илүүтэй мунхруулж, харалган болгодог нь үнэн. "Илжигний цуглаан хогон дээр, эмийн цуглаан ховон дээр" гэдэг үгийг би хувьдаа цэцэн гэж хүлээж авдаггүй. Харин зарим нэг хүн эргэцүүлж бодолгүйгээр энэ үгэнд хүч өгч, өөрсдийн оюунаа боолчлуулсан байдаг. Үг бас хүнийг боолчилж чаддаг юм билээ. Үгэнд боолчлогдсон хүмүүс хичнээн уран цэцэн яривч хоосон хуурмаг, үнэн мэт хэлэвч ядмаг явуургүй байдаг. Тиймээс ганган, хээнцэр үгийн ард нуугдах бус хамгийн эгэл үгнээс ч эгэл бусыг олж харах хүнд үг үнэ цэнэтэй, бас эрхэм байдаг.

Үгэнд боолчлогдолгүй, цэцэн үгийг ч цэцэн эсэхт нь эргэлзэн шүүн хэлэлцдэг эрх чөлөөт хүмүүст үг тархийг нь тэтгэх хүч, оюуныг нь тэжээх талх болдог. Энэ санааг эрхэмлэн, бас уншигч авхай таныг хүндэтгэн орчуулагч эл номоо "Тархи цэнэглэгч буюу оюуны талх" хэмээн нэрийджээ.

Эрхэм эгч Ц.Энхтуяа, Ц. Энхзаяа нарын монгол хэлнээ дээжлэн буулгаж уншигч бидэнд өргөн барьж буй энэ үгсийн шидийг гаргаж, ончийг нь олох ухаан уншигч авхай танд буй.

Цэцэн үгийг "цэцэн" болгох сонголт бидэнд байг.

Улсын Их Хурлын гишүүи Х.ТЭМҮҮЖИН

2010 оны 10 лугаар сарын 05 Улаанбаатар хот