Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Шарп Жин
Орчуулагч: Т. Энхбат
ISBN: 9789996288524
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 142
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 167x220 мм
Жин: 210.0 гр

Дарангуйллаас ардчилалд шилжихүй

Зохиолч: Шарп Жин ISBN: 9789996288524
Онлайн дэлгүүрийн үнэ

7,760 ₮

-3%
Хэмнэлт: 240 ₮
Үндсэн үнэ

8,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Шарп Жин
Орчуулагч: Т. Энхбат
ISBN: 9789996288524
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 142
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 167x220 мм
Жин: 210.0 гр

Номын тухай

Гуч дахь хэлэндээ орчуулагдан хэвлэгдэж байгаа Др. Жин Шарпийн "Дарангуйллаас Ардчилалд Шилжихүй" хэмээн энэ номоо Монгол Улсын тусгаар тогтнолоон сэргээн тунхагласны 100 жилийн ойн дурсгалд зориулав.

Өнөөгөөс яг нэгэн зууны тэртээ ухаант баатарлаг өвөг дээдэс маань Монгол угсаатнаан туураг бүтэн тусгаар улс болгож сэргээн тогтнуулахын төлөө Монгол орныхоо өнцөг булан бүхнээс хуран цугларч, амь биеэн үл хайрлан тэмцэж явсан ч Хятад, Оросын дээрэнгүй бодлого болоод Япон, Америк мэтийн том гүрнүүдийн ашиг сонирхлын мэтгэлцээнд Монгол угсаатны маань томоохон хэсэг Орос Хятадын эрхшээлд үлдэж зуун оны харамсал болон хоцорлоо.

Хэдий тийм байсан ч бутарсанаа буцаан цуглуулж, хагацсанаан хамтатган нийлүүлэхийн төлөө ийн үйл ажиллагаа болоод эрэлхийлэл сүвэгчлэл зуун оны турш ерөөс тасраагүй билээ. Хятад, Оросын эрхшээлд байгаа нь тусгаарлан салж, Монгол Улсдаа нэгдэн орох, тусгаар тогтносон хэсэг нь бусдын хүлээснээс бүрмөсөн ангижирч, хөл дээрээн босон зогсох гэсэн хүсэл мөрөөдлийн төлөө зуу мянган эх оронч баатрууд маань өнгөрсөн зууны туршид ариун цусаан урсгаж, алтан амиан үрэгдүүлж ирлээ. Шийдэгдээгүй олон асуудалтай хэвээрээ Монгол угсаатны маань түүх хариултаа хайсаар зууны   шинэ  хуудсаан  дэлгэлээ.   Өнгөрсөн  зуунд  улс төрийн хүчний өрсөлдөөн болоод нутаг дэвсгэрээ тэлэн өргөтгөх хүсэлдээ хөтлөгдөн Монгол орон руу маань өнгөлзөж байсан тэдгээр том гүрнүүд энэ зууныг гаргаад аж ахуй, эдийн засгийн ашиг сонирхолдоо дөрөөлөн Монгол орон луу маань анхаарлаан дахин хандуулж эхэллээ. Эвлэг ашиглавал баялаг байсан ч эвгүй ашиглавал гамшиг ч байж болох энэ түүхийн нөхцөл байдал Монгол угсаатны маань оюун ухаан болоод ур чадварт хатуу шалгалт өгч байнаа.

Интернэт сүлжээ болоод нийгмийн зууч  энэ бүхэн салж бутарсан Монгол угсаатдыг маань ойртуулан дасгаж, Монгол гэсэн ганцхан нэрийн доор дуугарвал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэйгээр улс төрийн дарамтлал, эдийн засгийн дээрэмдлэг, нутаг дэвсгэрийн түрэмгийлэл, байгал орчны талхигдал, энэ бүхнээс эх орон ард түмнээн хамгаалан авахын нөхцөл боломжийг олгож байгаа юм.

"Ард түмэн чинь бүхэл бүтнээрээ өөрийгөө бүрмөсөн чөлөөлөхөөр сэтгэл шулуудсан тохиолдолд тэрийг хориглон зогсоох хүчин энэ хорвоод алга" хэмээн Өмнөд Африкийн үндэсний баатар Дэсмонд Туту өгүүлсэн билээ. Ард түмэн оюун санаагаараан хангалттай бэлтгэгдсэн тохиолдолд цэрэг цагдаа, эдийн засгаас илүүтэйгээр хүчирхийллийн бус тэмцлээр буюу оюун санааны хүчин чадлаар эрх чөлөө болоод тусгаар тогтнолыг тэмцэн олж, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалж болдог юм гэдгийг энэ ном бас сануулж байнаа.

Дээрээс дарлах дарлал, дэргэдээс халдах дайсны аль алинийг нь ч цэргийн хүчээр биш сэтгэлийн хүчээр, хүчирхийллээр биш хүчирхийллийн бус аргаар задруулан сарниулахын нууц жорыг энэ номонд бичсэн байна. Өнгөт хувьсгалаас Арабын хавар хүртэл дарлалыг үзэн ядаж, хүний зэрэгтэй хүн шиг амьдрахыг хүсэн мөрөөдсөн сая сая баатарлаг ард түмэн энэ номонд өгүүлсэн хүчирхийллийн бус арга замаар эрх чөлөөгөөн тэмцэн олж авч байгаа чихэнд чимэгтэй чимээ сонор дэлсэж байна.

Эзэн Чингисийн эргэн ирэхийг мөрөөдсөн найман зууны мөрөөдөл, эх орноо элэг бүтэн болгох гэсэн нэгэн зууны оролдлого, энэ бүхний хариуд "агуу хүнийг хүлээхийн оронд ардын хүчиндээ итгээрэй, хаан эзнийг мөрөөдөхийн оронд хамтын хүчиндээ найдаарай" гэдэг жирийн боловч үнэн ёсыг хүмүүст сануулж байгаагаараа энэ ном зуун сундалсан асуултуудын маань зөв хариулт нь байж ч болох юм.

Тооцогийн Энхбат

Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Өртөөний өмнөөс