Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Чулуунжав
ISBN: 9789996231339
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 530
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 148x210x30 мм
Жин: 515.0 гр

Монголын улс төрийн философи:онол, амьдрал, сургамж, шүүмж

Зохиолч: Чулуунжав ISBN: 9789996231339
Онлайн дэлгүүрийн үнэ

29,100 ₮

-3%
Хэмнэлт: 900 ₮
Үндсэн үнэ

30,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Чулуунжав
ISBN: 9789996231339
Хэвлэсэн он: 2012
Хуудасны тоо: 530
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 148x210x30 мм
Жин: 515.0 гр

Номын тухай

Энэ ном бол 2009 онд хэвлэгдэж уншигчдын гар дээр очсон "Либеральчлал ба ардчиллын нөхцөл дэх Монголын терийн тогтолцоо, байгууламж, засаглал, үйл ажиллагааны хууль эрх улстер. философийнорчин үеийн тулгуур асуудлууд (1990-2009 он")гэсэн номын нэмж засварласан хоёр дахь хэвлэл юм.

Номын нэр сунжирсан урт байгааг анхаарч агуулгын нь утгыг хумьж "Монголын улстерийн философи" гэж өөрчиллөө. Монголын нийгмийн улстөрийн амьдралын цаад, угийн, түүхэн зайлшгуй гэхээр нөхдөл, шалтгаан, улстөрийн хүчнүүдийн далд үнэн нүүр царай, өнгөрсөнд нууж далдалж байсан зүйлс, ирээдүйд заавал золгох үйлийн үр, сөрөг бухний биелэх, эс биелэх үр дагавар зэргийг илчлэн үзүулэхийг зорьсон энэ бүтээл улстөр сонирхогч хэн бүхэнд багагүй зүйлийг бодогдуулах, тооцоход хүргэх болов уу гэж найдаж байна.

Энэ номын зарим бүлэг, зүйл өгүүлэл ба илтгэлийн хэлбэрээр, товчдуу байдлаар 1990 оноос эхлэн уншигчдын сонорт хүрсээр ирсэн болох тул энэ удаад тус бүрийг нилээд дэлгэрүулж, онолын үндэслэлийг гүнзгийрүүлж, мөн шинэ үнэлэлт, дүгнэлтүүдээр баяжуулан засварласан болно.

Монгол утсаатан, монгол үндэстэн маань дэлхий дээрх улстөрийн хүчнүүдийн нэгэн бүрэн эрхт гишүүн болохынхоо хувьд еөрийн гэсэнтуйлын хүслэн, ашиц сонирхол, өвөрмөц дүр төрх, ааш авир, арга барил, бахархах зүйлс, үнэлэмж баримжаалал, сахих дагах түүхэн уламжлалтай байх учиртай билээ. Тэр бүхнийхээ нэгдсэн, төвлөрсөн илэрхийлэл, биелэл, хэрэгжилт болж өнөөгийн монголын нийгэм бусадтай мөр зэрэщэн, эн чацууран зогсох ёстой. Ганцхүүтийм нүүр царайтайгаар л бусадтай холбогдож, харшщах учиртай. Бидэнд тийм эрх, боломж, чадамж, түүхэн нэр төр, намтар цадиг бий.

Монголын нийгмшш угсаа, гарвалын удамшилын материал, дархлаа, түүхээр хатаагдаж чийрэгжсэн бие, сэтгэлзүй хаана ч гэсэн, хэнд ч гэсэн ер гологдох, чамлагдахаар бус билээ. Өнеөдөр гэхэд л монголчуудын ирээдүй хамгийн гэгээн, баталгаатай, хол явах, холхид гялалзахын нигууртай байна. Ганцхүүдотоод улстөрийн амьдрал маань л ойлгомжтой, тунгалаг, шуцрага, зохистой байх ёстой. Энэ чигт ихэд зовиносон нэгэн иргэний, мөхөс судлаачийн чин сэтгэлийн үг, эргэцүүлэл болохын хувьд ном маань том, бага, дээр доор гэлтгүй бүгдэд таалагдах болов уу хэмээн найдаж байна.

Зохиогч