Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Хэрээд Жамсрангийн Урангуа
ISBN: 9789996257292
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 148
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 450.0 гр

Монгол төрийн соёрхол (1911-1921)

Онлайн дэлгүүрийн үнэ

9,700 ₮

-3%
Хэмнэлт: 300 ₮
Үндсэн үнэ

10,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Хэрээд Жамсрангийн Урангуа
ISBN: 9789996257292
Хэвлэсэн он: 2011
Хуудасны тоо: 148
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x290 мм
Жин: 450.0 гр

Номын тухай

 

Монгол орон Манж Чин улсын эрхшээлд орсон цагаас1 хойш Монголын ард түмэн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө удаа дараа эрэлхэгээр босон тэмцэж ирсэн билээ. Энэхүү тэмцлийн оргил нь цагаагчин гахай жилийн2 хувьсгал байсан юм. Энэ тэмцлийн үр дүнд Манж Чин улсын захиргааг хамгаас түрүүнд Ар Монголд түлхэн унагаж, төрийнхөө тусгаар тогтнолыг сэргээн тунхагласан билээ. Төрийн тусгаар тогтнолоо сэргээн бадрааж, үндэсний нэгдлээ сэргээхийн төлөө түмэн газрыг хол гэлгүй, төрсөн биеэ хайран гэлгүй тулалдаж Монгол улсынхаа төрөөс эрхэм цол, шагнал хүртэн үнэлэгдсэн эх орончид, баатар эрс энэ үед олноор төрсөн юм.

Улс орноо олон жилийн бөглүү байдлаас гаргаж, хөгжлийн хоцрогдлыг нь арилгахын төлөө санаа талбиун эрдэм ухаанаа эрхт төрдөө сэтгэл хоёрдолгүй өргөсөн төрийн эр, судрын хүмүүн олон байсан билээ. Монголын төр тэдгээр хүмүүсийг зохих ёсоор үнэлэн хэргэм, зэрэг, цол өргөмжлөн, гавьяа шагналд нь зохих ямба эдлүүлж байжээ. Энэ нь тэдний итгэл, зүтгэлийг тухайн нийгэм, цаг үе нь дүн тавьсан үнэлгээ болон түүх цадигт тэмдэглэгдэн үлджээ.

Манай Монгол улс манж Дайчин улсын эзэрхийлэлээс ангижирч, тусгаар тогтносон улс болсны бэлэг тэмдгийн нэг болох гавьяаны одон Эрдэний очир одонг зохиож, Монгол төрийн төлөө зүтгэсэн гадаадын хүмүүст олгох болсон юм.

1921 оны үндэсний ардчилсан хувьсгал ялсны дараа ч хүмүүсийг энэхүү одонгоор шагнаж байжээ.

Өвөг дээдсийнхээ баатарлаг үйлс, үлдээсэн сайн мөрийн үр улбааг хойч үедээ таниулан мэдүүлэх үүднээс Монгол төрийн тусгаар тогтнолыг сэргээсэн үндэсний анхдугаар хувьсгалын 100 жилийн ойд зориулан энэхүү номыг өргөн олон уншигч нарт зориулан тэрлэлээ.

Монгол Улсын Их Сургуулипн Түүхийн тэнхимипн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Хэрээд Жамсрангийн Урангуа

XVII жарны цагаагчин туулай жилийн хөхөгчин хонь сарын өлзийт сайн өдөр