Зохиолч: | Б.Ойдов |
ISBN: | 9789919988210 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 448 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 150х210 мм |
Жин: | 475.0 гр |
Зохиолч: | Б.Ойдов |
ISBN: | 9789919988210 |
Хэвлэсэн он: | 2023 |
Хуудасны тоо: | 448 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 150х210 мм |
Жин: | 475.0 гр |
Тан улс нь Хятадын түүхийн "алтан үе"-ийн нэг бөгөөд дэлхий дахинд "Таван гайхамшиг"-ийг бүтээсэн гэдгээрээ алдаршжээ. Улс төр, эдийн засаг, соёл урлаг, уран барилга, утга зохиол зэрэг олон талаар тухайн үеийн дэлхийн тэргүүний түвшинд хүрсэн байжээ. Гэвч тэнгэрийн доорхи Дундад орныг догшин сүрлэг хүчээр гурван зуун жил эзэгнэн байсан агуу их Тан гүрэн дотроосоо өтсөн аварга том мод шиг өмхөрч унана. Ингэх болсон хамаг шалтгааныг зохиолд цэг тавилгүй дүрсэлжээ.
Бослого дэгдээгч, харгис жанжин Жу Вэнь баруун талаас давшиж, өмнө зүгээс Пүрмүзагийн хөлсний дайчид заналхийлж, умард зүгээс сэргэн хүчирхэгжсэн Кидан улс уулгалан довтолж ирсэний улмаас агуу их сүр хүчээ дөрвөн зүг, найман зовхист гайхуулж асан Их Тан гүрэн мөхөх үү, сэхэх үү гэдэг нь "элсний урсгал, усны дуслын хурдаар" хэмжигдэх болсон ээдрээтэй цаг үеийг хүүрнэн өгүүлжээ.