Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ж.Нарана
ISBN: 9789997872722
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 328
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 145х202 мм
Жин: 397.0 гр

Балжмаахан

Зохиолч: Ж.Нарана ISBN: 9789997872722
Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ж.Нарана
ISBN: 9789997872722
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 328
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 145х202 мм
Жин: 397.0 гр

Номын тухай

...Олон таван үггүй атлаа цаанаа л нүдэнд дулаахан, буурал үстэй хижээл насны эр ихэнх буриад эрчүүдийн адилаар эхнэрийнхээ гуйлт хүсэлтийг биелүүлэхгүй л бол эрүүний шөл ахиухан ууна гэдгээ мэддэг бололтой, *За охин минь явья даа* гэсээр намайг дагуулан гэрээсээ гармагц явган явж эхлэхэд нь би бяцхан гайхаж, *Сергей Борисович! Хоёулаа такси барихгүй юмуу?* хэмээн асуутал *Энүүхэн хооронд таксины хэрэг юу байна* гэж аядуухан өгүүлээд хамтдаа яаралгүйхэн алхсаар төд удалгүй бид хоёр өнөө алдартай Лениний том толгойт хөшөөний арын байшинд орох шинжтэй болоод явчихлаа шүү. Би гайхахын ихээр гайхаж, *Уучлаарай, энэ хөшөөний арын том байшин чинь Төв холбоо байсан юмуу?* гэж гэнэн хонгор хөөрхөн гэгчийн асуулт тавьсанд мань эр мушилзаад *Чамайг би өөрийнхөө өрөөнөөс яриулбал илүү тухтай, айван тайван ярих юм болов уу гэж л бодсон юм. Бодвол танай ээж чамайг тухтай байцаах биз, Дуся тэр хоёр нэг эхэлбэл зогсохоо мэдэхгүй байж таараа* гэж доогтойхон мушилзаад өнөө том байшингийн үүдэнд иртэл цэрэгжсэн харуул угтаж, түүнд пропускаа гаргаж үзүүлснийхээ дараа надад хандаж *Чи харин азтай буриад охин байна даа. Буриадын Засгийн газрын ордонд орж үзээгүй эндхийн иргэд олон байгаа шүү. Гэтэл чи хаа байсан Монголоос ирээд орж үзэх нь дээ* гэж хэлмэгц миний хөл сулрах шиг болоод, хэл яриа ээдрээд, тэр дороо барьц алдах нь тэр!