Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
ISBN: 9789919201845
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 288
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 250x176x26 мм
Жин: 540.0 гр

БОГД ХААН

Зохиолч: ISBN: 9789919201845
Онлайн дэлгүүрийн үнэ

47,530 ₮

-3%
Хэмнэлт: 1,470 ₮
Үндсэн үнэ

49,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
ISBN: 9789919201845
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 288
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 250x176x26 мм
Жин: 540.0 гр

Номын тухай

Түүхэн сэдэв өнөөгийн хүүрнэл зохиолын гол чухал сэдэв болж, түүхт хүмүүсийн дүрийг үнэн мөрөөр нь үзүүлж харуулахыг хичээх болж, улмаар Монголын уран зохиолд тод томруун байраа эзлэх болжээ. Түүх үнэн мөнийн шалгуур болтлоо хэдэн арван жилийг, магадгүй түүнээс олон жилийг туулдагийн жишээ бол өнгөрсөн нийгмийн үед хамаг л муу бүхнийг нэрэн дээр нь шавж, үндэстний дайсан мэтээр хараан зүхэж, бичиж, ярьж ирсэн VIII  Богд Жибзундамбыг эдүгээ 1911 оны Үндэстний хувьсгалын оюун санааны удирдагч гэж зүй ёсоор өргөж гаргаж ирсэн нь түүхэн ойлголтыг үндсээр нь эргүүлсэн явдал болсон юм. Оройн дээд шүтээн болсон Монголын сүүлчийн эзэн хааны тухай уран сайхны кино бүтээж, түүх уран сайхны роман бүтээгдэж, эрдэм шинжилгээний олон хурлууд зохиогдож, хамгийн сүрлэг, гэгээн гэрэлт хөшөөг ч босгов. Харин хүүхдийн зохиолч Осорын Бяруузана "Богд хаан"  хэмээх энэхүү туульс-найраглалаараа үндэсний яруу найрагт анхдагч гэрэлт хөшөөг номын цагаан хуудсанд босгожээ гэхэд болно.  Зохиолч түүхэн үнэнийг монгол үндэсний сэтгэлгээт эх хэлний баялаг, бодит дүрслэл, шүлэглэх авьяас билэгтээ тулгуурлан бүтээжээ. Онгодын эрч хүчийг ямар нэгэн тэнгэрлэг ид шидээс авсан мэт торох юмгүйгээр эцэж цуцалгүй шүлэглэсэн О.Бяруузана өөрийн бүтээлээ кирилл монгол бичиг, хуучин монгол бичгээр хичээнгүйлэн, улмаар энэ номоо өнөөгийн болон ирээдүйн өсвөр үеийнхэнд зориулснаараа үнэ цэнэтэй санагдлаа.