Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ж.Нарана
ISBN:
Хэвлэсэн он: 0
Хуудасны тоо: 340
Номын хавтас:
Номын хэмжээ: 245x175x25 мм
Жин: 560.0 гр

Миний л бодлууд - 3

Зохиолч: Ж.Нарана ISBN:
Онлайн дэлгүүрийн үнэ

24,250 ₮

-3%
Хэмнэлт: 750 ₮
Үндсэн үнэ

25,000 ₮

Хавтас:
Ж.Нарана (1)
Хүргэлтийн нөхцөл 24-48 цагт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Зохиолч: Ж.Нарана
ISBN:
Хэвлэсэн он: 0
Хуудасны тоо: 340
Номын хавтас:
Номын хэмжээ: 245x175x25 мм
Жин: 560.0 гр

Номын тухай

*Миний л бодлууд* цувралын гуравдугаар нь ийнхүү таны өмнө бэлэн боллоо. Өмнөх дугааруудаас нэгэн ялгаа байгаа нь миний бие анх удаа өөрийн тархи, оюун ухааныхаа шандсыг сорин байж роман хэмээх утга зохиолын том төрөлд хөл тавилаа.

Хүмүүн төрөлхтний оршиж ирсэн түүхийн явцад хэдийгээр хосоор амьдрах ёс жаяг мөрдөгдөж ирсэн ч гэлээ урьд нь ч тэр, өнөө үед ч гэсэн амьдралын элдэв шалтаг шалтгаантай гажуудлууд байсаар байна. Хүний нийгмийн түүхэнд хөрөнгө бэл чинээгээрээ гайхуулсан хаад ноёд, тайж язгууртнууд хүссэнээрээ амьдарч, хажуудаа хэд хэдээр нь хатад, татвар эмс, хүүхнүүдээр нүдээн баясгаж, сэтгзлээн тайтгаруулж байдаг бол хэний ч нүдэнд үл анзаарагдам *далд амьдралтай давхар хайр*-тай жирийн нэгэн байж л байдаг. Хэдийгээр өнөөгийн цаг үед энэ нь хүн бүрийн нүдийг бүлтийлгэж, шүдийг арзайлгамаар асуудал биш болсон ч гэлээ ийм амьдралыг хатуу хориглодог, угаас нам засгийн бодлого шийдвэртэй нийцдэггүй *үзэл суртлын доройтолтой нөхдүүдийг* шийтгэн буруушаадаг өнгөрсөн нийгмийн үед бол нэг ёсондоо өөрийнхөө төдийгүй өчнөөн олон хүний амьдралаар давхар *наадсан* хэрэг болдог байсан түүх бидэнд бий.

Гэхдээ *юманд учир, суманд гичир байдаг* гэгчээр усан тархитай, цусан зүрхтэй хүмүүн л юм хойно хориод дийлддэггүй, хориглоод барагддаггүй сэтгэл зүрхний асуудлыг хүний хувь тавилангийн өвөрмөц нэгэн өнгөрсөн түүх болгон энэхүү романд өгүүлнэ.