Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Д. Цэдэвсүрэн
ISBN: 978-99195-0-412-0
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 448
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: мм
Жин: 775.0 гр

Монгол хэл иргэншил судлал

Онлайн дэлгүүрийн үнэ

44,426 ₮

-3%
Хэмнэлт: 1,374 ₮
Үндсэн үнэ

45,800 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Д. Цэдэвсүрэн
ISBN: 978-99195-0-412-0
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 448
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: мм
Жин: 775.0 гр

Номын тухай

“Монгол соёл иргэншил судлал” сурах бичиг нь дараах шинэлэг талуудтай. Үүнд:
Монголчуудын байгаль, нийгэм, хүмүүнлэгийн уламжлалт мэдлэг нь “соёл” хэмээх ойлголтоор дамжин иргэншлийн түвшинд хэрхэн илэрч байгааг танин мэдүүлэхийн тулд монголчуудын оршихуйн үнэ цэн хийгээд үндэсний ижилслийг илтгэх тэмдэг, бэлгэдэл, соёлын дүрүүд хийгээд монгол зан үйл, зан аалиар замжуулан энгийн үг хэллэгээр ойлгомжтой тайлбарлаж, мэдлэгийн уялдаа холбоог бүтэцчилсэн бүдүүвч, хүснэгт, судалгааны гэрэл зургаар баяжуулан таниулсан.
Оюутнуудын шүүмжлэлт ба бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор монгол нүүдлийн соёл иргэншлийн асуудлууд болон хүн төрөлхтний соёл иргэншилд монголчуудын оруулсан хувь нэмэр, дэлхий дахины өмнө тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд монгол соёлын нөлөө, ололт туршлага юу байж болох зэрэг асуудлуудад танхимын хэлэлцүүлгийг чиглүүлж, дэвшүүлсэн асуудлын хүрээнд хэлэлцэх, мэтгэлцэх чадварыг хөгжүүлсэн. 

Судалгааны бичвэрийг уншиж ойлгох, монгол соёлын жишээ баримтуудыг задлан шинжилж, тайлан тайлбарлах чадварыг суралцагчдад эзэмшүүлж эхлэх зорилгоор судалгааны үндсэн сэдвийн хүрээнд эх сурвалжийн баримт хийгээд судалгааны тайлал тайлбарыг хөгжүүлсэн эрдэм шинжилгээний жишиг бичвэрээс оруулахын зэрэгцээ танхимын хэлэлцүүлгийн дэд сэдвүүд, оюутны дэлгэрүүлж унших ном, эрдэм шинжилгээний өгүүллийн жагсаалтыг чиглүүлсэн. 

Монголчууд нь соёлоороо хэрхэн “ижилсэж”, дэлхийн бусад үндэстнүүдээс соёлоороо хэрхэн “ондоошиж” байдгийг оюутан ухамсартайгаар танин мэдэж, өөрсдийн соёл хийгээд уламжлалт мэдлэгээ хадгалан хөгжүүлэх, дэлхий нийтэд таниулах үзэл хандлагыг төлөвшүүлэхийг зорьсон.