Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Жек Лондон
Хэвлэлийн газар: Мирном хэвлэлийн газар
ISBN: 978-99978-65-53-3
Хэвлэсэн он: 2019
Хуудасны тоо: 365
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 215x135x29 мм
Жин: 445.0 гр

Мартин Иден

Хямдралтай үнэ

19,920 ₮

-20%
Хэмнэлт: 4,980 ₮
Үндсэн үнэ

24,900 ₮

Хавтас: Хатуу
Гайхамшигт сонгодог зохиолууд (6)
Хүргэлтийн нөхцөл Ажлын хоёр хоногт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Улаанбаатар хотод 19,000₮-с дээш захиалга үнэгүй.
Номын тухай

“Мартин Иден” бол Жек Лондонгийн хамгийн алдартай роман бөгөөд 1908-1909 онуудад анх хэвлүүлжээ.

Хамгийн ядуу зүдүү, доод түвшнээс эхлэсэн ч “Өөрөө өөрийгөө бий болгож чадсан хүн”-ий тухай роман нь уншигчдын сэтгэлийг татаж, хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл болж чадсан юм. Дээдсийн зиндааны бүсгүйд сэтгэл алдан дурласан залуу өөрийгөө хөгжүүлэн боловсруулж, зохиолч болж чадсан ч хэвлэлийн газрууд зохиол бүтээлүүдийг нь хэвлэхээс татгалзсан байдаг.

Тэгээд амьдралд элбэг таардагчлан зохиолын дагуу баатар бүхий л гутаан доромжлол, ядуу хоосон амьдрал, хайртай бүсгүйнхээ татгалзсан хариу гээд бүгдийг даван туулсны эцэст нэр алдарт хүрнэ. Гэвч энэ бүхэн үг хэл, мөнгө төгрөг, алдар амжилтын аль аль нь худал хуурмагаар дүүрсэн амьдралд гутран, урам хугарах Мартиныг аварч чадсангүй.