Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: М. Уранчимэг
ISBN: 9789997819512
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 591
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x175x35 мм
Жин: 1095.0 гр

Цэнхэр оймстууд

Онлайн дэлгүүрийн үнэ

34,920 ₮

-3%
Хэмнэлт: 1,080 ₮
Үндсэн үнэ

36,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: М. Уранчимэг
ISBN: 9789997819512
Хэвлэсэн он: 2017
Хуудасны тоо: 591
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 245x175x35 мм
Жин: 1095.0 гр

Номын тухай

ЦЭНХЭР ОЙМСТУУД юуны тухай ном бэ?

Ийм асуулт маш их ирж байна. Цэнхэр оймстууд гэж юу гэсэн үг юм? Энэ юуны тухай ном юм?

Энэ бол хайрын тухай ном. Энэ бол хүний ёс зүйн тухай ном. Энэ бол үзэл санаа, идеологийн ном. Энэ бол хүний тухай ном гэж бардамхан хэлмээр санагдана. “Гранд” сэтгүүлийн 100 дугаарт, 7 жилийн түүхэнд сэтгүүлээр дамжин олон нийтэд хүргэх гэсэн үзэл санаа, энд нийтлэгдсэн шилмэл ярилцлагууд, хөрөг, эссе нийтлэлүүд энэ номонд багтжээ. Зарим эссе нийтлэлүүд зөвхөн номонд зориулж бичсэн хэд бас бий. Бүхэлдээ сэтгүүлч миний Монголын сэтгүүл зүй хэмээх их айлд хөл тавьсан цагаас хойших 17 жилийн хөдөлмөр, хар багаас төлөвшсөн хүмүүжил, хайр, миний үзэл санаа энэ номонд багтсан юм. Өөрийн үзэл санаагаа бусадтай ярилцсан ярилцлагаараа дамжуулан, мөн сэтгүүлээрээ дамжуулан олон нийттэй хуваалцаж иржээ. Энэ бүхнээ дээжлэн “Цэнхэр оймстууд” болгосон хэрэг. Ярилцлагаас гадна эссе бичиж үзэл санаа, үнэт эрхэм чанараа та бүхэнтэйгээ хуваалцлаа. Ийм цаг болсон гэж үзсэн маань нэг их алдаагүй байх гэж найдна. Хүн болгон ёс зүй ярьж, ёс зүй хэмээн бэлэн зэхээний “хашгирах” болсон энэ цаг үед ёс зүй гэдэг маань чухамдаа юу юм, юуг ёс зүй, хэнийг ёс зүйтэй хүн гэх юм? Ажилд орохоор ирэх нэгнийг боловсрол дээд, дунд гэж ангилан ялгасан анкетын асуумж, түүний цаадах боловсрол гэж юу ю болох, боловсролтой хүн гэж хэнийг хэлэх, бид ер нь хэрхэн яаж амьдрах ёстой юм? Бусдыг байлдан дагуулах харизм, харизмыг бүрдүүлэгч эр зориг, сайхан сэтгэлийн тухай, залуу насны дэвэргэн, романтик идеализмын тухай, шударга сайхан чанарын тухай, энэ чанар хүч болдог тухай зөвхөн өөрийнхөө үзэл санаа, олж мэдсэнээ “Цэнхэр оймстууд” номондоо хуваалцсан билээ. Эцэст нь хүнийг эр зоригтон, сайхан сэтгэлтэн, бусдын төлөө амьдарч чадах хэмжээний нэгэн болоход нөлөөлөх шимт сайн хөрс нь гагцхүү хайр, хүндлэл болохыг энэ номондоо шингээсэн билээ.