Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Х.Х Андерсен
Хэвлэлийн газар: Хөх дэвтэр хэвлэлийн газар
ISBN: 9789997362377
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 418
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 253x178 мм
Жин: 935.0 гр

Шилмэл үлгэрүүд, I

Онлайн дэлгүүрийн үнэ

29,100 ₮

-3%
Хэмнэлт: 900 ₮
Үндсэн үнэ

30,000 ₮

Хавтас: Хатуу
Эрдэнэсийн сан (1)
Хүргэлтийн нөхцөл Ажлын 1-7 өдөрт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Номын тухай

Андерсен нь хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлийн ертөнцийн нэгэн гэрэлт одон юм. Хэрвээ гэрэл гэгээ, сайн санааны тэнгэр бурхан гэгч үнэхээр байдаг аваас тэр бурхнаас хүн төрөлхтний сэтгэл зүрхэнд бүүдийн унтарч байсан сайн сайханд итгэх итгэл найдварын галыг сэргээж өгөхөөр илгээсэн элч нь Андерсен юм гэж хэлж болно. Учир нь Андерсений үлгэрийн ертөнц бол бүхэлдээ гэрэл гэгээний, хүсэл мөрөөдлийн, сайн сайхан ухаарал, тэмүүллийн, танин мэдэхүйн дээд ертөнц юм. Андерсений үлгэр-зохиол жирийн нэгэн шидэт адал явдлын тухай өгүүлдэггүй. Хүний амьдралыг, ерөөс оршин тогтнохуйн утга учрын тухай гүн гүнзгий бодрол бясалгал, нарийн тансаг мэдрэмжийг хэн ч олж харж, ойлгож мэдэрч болох шидэт үлгэрийн энгийн хэлээр өгүүлсэн байдаг. Түүний үлгэрүүдэд гэгээн ухаарал, харуусал, хайр энэрэл, бас хөнгөн мэт атлаа гүн утгатай хошин шоглолууд нягт сүлэлдэнэ.