Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Рассэл Рэ Маннинг
Орчуулагч: Б. Гэрлээ
Хэвлэлийн газар: Нэпко хэвлэлийн газар
ISBN: 9789997399069
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 159
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 230x185x15 мм
Жин: 448.0 гр

Шашин шүтлэг 30 секундэд: Шашин шүтлэгийн гүн гүнзгий 50 сонгодог ойлголтыг хагас минутад багтаасан тайлбар

Онлайн дэлгүүрийн үнэ

19,400 ₮

-3%
Хэмнэлт: 600 ₮
Үндсэн үнэ

20,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
30 секундэд (6)
Хүргэлтийн нөхцөл Ажлын хоёр хоногт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Улаанбаатар хотын А бүсэд 30,000₮-с дээш захиалга үнэгүй хүргэнэ.
Номын тухай

Өнөө үед шашин шүтлэг ахин дэлгэрч байна. Манай дэлхийн сая сая шүтлэгтнүүд шашин бурханаа тэргүүндээ залсаар ирсэн билээ. Шашин шүтлэг нь шашингүй үзэлтнүүдийн сануулж хэлснийг үл тоон түмэн олныг өөртөө татсаар. Шашны суртал нь дотроо олон салбарлахын сацуу буй бүхэн нь бидний хувьд содон сонихон учир ийн анхаарал татах нь дамжиггүй.

Гэхдээ эл номд шашны тухай бус, түүний итгэл үнэмшлийн тухай өгүүлэх юм. Шашин шүтлэг гээч ухагдахууныг цор ганц оновчтой тодорхойлолтоор ойлгуулах нь учир дутагдалтай. Тодруулж хэлбэл, энэ номд өгүүлсэн хүн төрөлхтний 50 зүйл шүтлэгийн талаар мэдэж авснаар бид тухайн үндэсний өв соёл, балар эртний ёс заншил, домог хууч хийгээд шинэ үеийн шашин шүтлэгийн талаар тойм мэдлэгтэй болно.

Ерөөс шашин нь зүсэн зүйлийн итгэл үнэмшил, зан үйлтэй байдаг нь хамгаас хачирхмаар. Шашин гэмээнэ цул чулуу мэт хөшингө институт бус, сүсэгтэн олны цуглаан билээ. Хэдийбээр шашин гэх энэ ухагдахууныг судалж сурвалжлах нь нэн сонирхолтой боловч үүнийг анх сонирхож буй мэргэжлийн бус хүн өдий тооны шашин шүтлэг, итгэл үнэмшлийн үй олон арга барил дунд эргэж халгаж мэднэ. Маруухан мэдлэгтэй хүн шашны олон зан үйлд самгардаж, нэршлийг нь тэр бүр ойлгохгүйн дээр шашны тэргүүнээ сонгох нарийн ширийн үйл явцыг "Сүлбээр зүүний үзүүрт хэдэн сахиусан тэнгэр тогтох вэ?" гэх Дундад зууны адармаатай асуудал мэт амьдралаас хол хөндий үзэгдэл хэмээн санаж болох талтай.