Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: К.Ху
Орчуулагч: О. Бат-Эрдэнэ
ISBN: 9789997333773
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 280
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x18 мм
Жин: 330.0 гр

Алибаба группыг үндэслэгч Жэк Ма-гийн амжилтын нууц

Зохиолч: К.Ху ISBN: 9789997333773
Онлайн дэлгүүрийн үнэ

29,100 ₮

-3%
Хэмнэлт: 900 ₮
Үндсэн үнэ

30,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: К.Ху
Орчуулагч: О. Бат-Эрдэнэ
ISBN: 9789997333773
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 280
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x145x18 мм
Жин: 330.0 гр

Номын тухай

Хүн бүр өмнөө тавьсан зорилго, хүсэл мөрөөдөлтэй байдаг. Гэвч бүгд амжилтанд хүрч чаддаггүй. Тэгвэл та бүхэнд өөрийн хүсэл мөрөөдөл, зорилгоо биелүүлэхийн тулд чин сэтгэлээр тууштай тэмцсээр гайхалтай том амжилтыг бий болгож чадсан нэгэн эрхмийг танилцуулж байна. Энэ хүн бол дэлхийн хамгийн том цахим худалдааны компани "Алибаба" группыг үндэслэгч Жэк Ма юм.
Жирийн нэг сургуулийн Англи хэлний багш ажилтай байсан хүн өөрийн хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн багагүй хүнд хэцүү зовлон бэрхшээлийг туулсны эцэст дэлхийн хамгийн том цахим худалдааны компанийг удирдах болов. Тэрээр өөрийнхөө амжилтын нууцыг "Надад мөнгө, чадвар, төлөвлөгөө байхгүй байсан" гэж онцлон хэлсэн байдаг.
Тэрээр зүрх сэтгэл дотроо цаг үргэлж агуу том зүйлийг мөрөөдөн түүнийгээ бодит болгохын тулд шантралгүй тууштай хөдөлмөрлөсний үр дүнд 1999 онд өөрийнхөө гэрт байгуулсан "Алибаба" цахим худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг компани нь АНУ-ын eBay, Amazon зэрэг худалдааны сайтуудын олдог ашиг орлогыг даван цахим худалдааны салбарт тэргүүлэх компани болж чадсан юм. 
Энэхүү номыг уншсанаар та Жэк Ма-гийн хэрхэн амжилтанд хүрсэн нууц, түүний сэтгэлгээний онцлог, бие хүнийхээ хувьд ямар хүн болох талаар ойлгож, түүнээс маш их зүйлийг суралцана. Номын хуудас бүрт гарч буй дайчин шантрашгүй зан чанар, чин сэтгэл, хүсэл мөрөөдөл нь таны амьдралд хүч, урам зориг өгөх болно.