Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Б. Ренчин
Эмхэтгэсэн: Т. Галсан
ISBN: 9789996233708
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 355
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x145x20 мм
Жин: 480.0 гр

Агуу шогч Ринчений аянган егөө үгс-I

Зохиолч: Б. Ренчин ISBN: 9789996233708
Онлайн дэлгүүрийн үнэ

33,950 ₮

-3%
Хэмнэлт: 1,050 ₮
Үндсэн үнэ

35,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл 24-48 цагт хүргэгдэх болохыг анхаарна уу.
Зохиолч: Б. Ренчин
Эмхэтгэсэн: Т. Галсан
ISBN: 9789996233708
Хэвлэсэн он: 2016
Хуудасны тоо: 355
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 210x145x20 мм
Жин: 480.0 гр

Номын тухай

Шооч шавь нь шогч багшдаа шогхошиныномун хөшөө цогцлоож. Сайхаансайхан. Багш нь хэн бэ гэвэл Их шогч Ринчен. Шавь нь хэн бэ гэвэл Их шооч Галсан. Яагаав, нөгөө "монголдоо гайгүй монхор" Галсан. Энэ Монголд шооч ч бай, шогчгүй ч бай багш шавийн барилдлага шиг бат нь алга даа гэж молхи би энэ хэдэн мөрийг тэрлэж байхдаа толхи эргэцүүлж суунам.

Шогч шооч нар ард түмнийхээ дунд дэндүү алдартай, дэндүү хүндтэй байдаг. Яагаадыгби мэдэхгүй. Үнэний нүдийгэлэгхөшихөөр олж хатгадагтаа юм болов уу даа. Тэр Дундад Азид Хожа Нассердин, МолаНассардин гэж хоёр нөхрийн цуурай хаддаг. Тэртээ Болгарт габоровынхангэж хэсэг нөхдийн сураг дуулддаг. Эднийг монголчууд дуулчихсан байдаг, хэдийдээ дуулчихдаг байна аа? Чих урттай шүү! Гол нь чих урттайдаа бус, өөрснөө шогч шооч ард түмэн учраас олж мэдчихээд байгаа байх аа. Монголд гэхэд л ямар ч нутагт шог авд зохиогоод хажуудаа суугаа хүмүүсээ инээлгэдэг хүн заавал байдаг Тэгэхдээ нэгээр тогтохгүй. Тэр дундаа манай Хөвсгөлийн дархадууд гаргууд гэдэг. Гаднаас очсон хүн ялимгүй "бүдрэхэд" л нэг шог дуутай буцна. Одоогийн манай шог хошиныхны марзганалтай даан ч адилгүй гом даа. Үүнийг үл өгүүлэн өгүүлэхэд, шогч Ринчен тэр үеийн эвэртэн тууртныг хөвөнд боосон чулуугаар түншихдээ хэнээс нь ч давуу байсан байх аа. "Сосорбарам гэгч намын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга болжээ. "Үнэн" сонины ажилтнууд Ринчен гуайгаас

-Манай шинэ дарга ямархуу хүн бэ? гэж асуухад

-Гаднаа бол гадаад яам шиг, дотроо бол дотоод яам шиг хүн дээ гэжээ.

Тийм ээ, бид Рэбагшийн ийм яриагл хоорондоо ярьж хөхрөлддөг байсан. Чингээд би Рэ багшийн шог яриаг тэр үед тэмдэглэж явснаа Ч. Энхдалайн эмхэтгэсэн "Хуурамба" номд хавсаргаж билээ. Мөн тэр үед Т. Галсангийн "Ри багшийн түншүүр", "Ри багшийн билгийн зул" ном гарсан. 2010 онд Ри багшийнхаа 100 жилийн ойд "Домогт Ринчений домгууд оршибай" нэрт боти хэвлүүлсэн -нь наадмын хуушуураас түргэн алга болсон.

Өдгөө шооч Галсан маань шогч багшийнхаа аянган цахилал шиг гялсхиймхийгүйх ухаан, нэг ч алдалгүй онох мэргэн харваа шиг сэцэн үгсийг 60 жил цуглуулснаа хоёр боть болгоод түмэн олондоо толилуулж байна.