Хэвлэлийн газар: | НЭПКО ХХК |
ISBN: | 9789996266201 |
Хэвлэсэн он: | 2014 |
Хуудасны тоо: | 4646 |
Номын хавтас: | Хатуу |
Номын хэмжээ: | 258x201x225 мм |
Жин: | 12135.0 гр |
Хэвлэлийн газар: | НЭПКО ХХК |
ISBN: | 9789996266201 |
Хэвлэсэн он: | 2014 |
Хуудасны тоо: | 4646 |
Номын хавтас: | Хатуу |
Номын хэмжээ: | 258x201x225 мм |
Жин: | 12135.0 гр |
Хүн төрөлхтний хурааж хуримтлуулсан мэдлэг, мэдээллийн хамгийн төгс системчлэгдсэн хураангуй болох “Энциклопедиа Британника” нэвтэрхий толь бичгийн ширээний нэвтэрхий толь хэлбэрийн цогцлол монгол “Британника” ийнхүү анх удаа монгол хэлээр найман ботиор гарч байгаа нь энэ.
52 сэдэвт хамаарах 25 мянган толгой үг дээр Монгол орны газар зүйн 800 гаруй нэр, улс үндэснийхээ бахархал болсон түүхт баатрууд, бүтээн байгуулагчид, удирдагчдаас эхлээд янз бүрийн учир байдлаар нийтийн ой санамжид үлдсэн хүмүүс хүртэлх 1500 шахам намтрыг багтаалаа. Түүнчлэн манай эх түүхийн онцгой эргэлт болсон 1500 үйл явдал дээр үндэсний брэндүүд, шилдэг бүтээн байгуулалт ба бүтээн байгуулсан хамт олны нэр бас бичигдлээ.
Манай талаас 4000 гаруй толгой үг нэмэгдсэн гэсэн үг. Уг нь Британника хэвлэлийн газраас Монгол улс болон монгол үндэстэнтэй холбоотой 5000 толгой үгийн эрх олгосон боловч яаж ч шүүгээд жишигт таарах ийм тооны үг олдсонгүй. Аргал, гэр, бажий, морин хуур, үндэсний бөх, айраг зэргээс эхлээд байгалийн гол цогцолборууд, жижиг гэж гололгүй хамаг нуур цөөрөм, гол усаа багтаасан. Мазаалай, алтан хундага гээд өөр газар байдаггүй биологийн төрөл зүйлээ ч орууллаа.Түүхийн хэдэн зуун үйл явдлыг Чингисийн үеийн их бага тулалдаанаас авахуулаад Хадгаламж зээлийн хоршооны хэрэг хүртэл бүртгэн багтаалаа.
Нэпко хэвлэлийн газар