Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: О.Г. Турсунов
ISBN: 9789992944865
Хэвлэсэн он: 2009
Хуудасны тоо: 206
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x11 мм
Жин: 235.0 гр

Гэр бүлийн харилцаа

Онлайн дэлгүүрийн үнэ

5,335 ₮

-3%
Хэмнэлт: 165 ₮
Үндсэн үнэ

5,500 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: О.Г. Турсунов
ISBN: 9789992944865
Хэвлэсэн он: 2009
Хуудасны тоо: 206
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x140x11 мм
Жин: 235.0 гр

Номын тухай

Энэхүү цуврал лекцүүдийг уншигч О.Г.Торсунов нь Ведийн одон зурхай хийгээд Аюрведийн Оросын төвийг тэргүүлдэг бөгөөд эртний Энэтхэгийн мэдлэг-Ведийг гүн гүнзгий судалсан эрдэмтэн юм.

Одоо тэр бээр хагас үнэт чулуугаар эмчлэх дэлхийд хосгүй өндөр үзүүлэлттэй аргыг боловсруулан практикт нэвтрүүлж байгаа бөгөөд түүний хажуугаар эрүүл ахуй, ёс суртахуун, зөв амьдрах талаар Ведийн мэдлэг дээр суурилсан энгийн, хялбаршуулсан лекцүүдийг нийтэд уншдаг нь олны анхаарлыг ихээр татдаг.

Ведийн соёлын туршлага дээр үндэслэгдсэн түүний эдгээр лекцүүдийг бид зүгээр нэг тохиолдлоор сонгоогүй юм. Энэ соёл нь хүний сэтгэл зүйн нарийн асуудлууд болон хүмүүс хоорондын харьцаан дахь дүрэм журмуудын талаарх гүн гүнзгий ойлголт болон мэдлэг дээр үндэслэж тулгуурласан өнгөрсөн олон үеэс буюу хүн төрөлхтний өвөг дээдсээс бидэнд өвлүүлсэн уламжлал ёс заншилд хадгалагдан одоог хүртэл хэвээр үлдсэн байгаа билээ. Харамсалтай нь, орчин үеийн шинжлэх ухааны болон нийгмийн хөгжил нь хүнийг бодгаль байдлаар хөгжүүлэх явдлыг улам бүр хойш түлхэн хоёрдугаар зэрэгт тавьж байна. Иймээс, хүмүүс хоорондын аливаа харьцаанд, түүний дотор гэр бүлийн харьцаанд гарч байгаа хүндрэл бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд өнгөрсөн үеийнхний маань туршлага өнөөгийн бидэнд маш их ач тусыг үзүүлнэ гэдэг нь тодорхой хэрэг. Энэ ном нь бодит амьдралаас салангид тасархай ямар нэгэн философийн үзэл баримтлалыг биш, харин хүмүүсийн гэр бүлийн амьдралыг бодитойгоор сайжруулах чадвартай зөвлөгөөнүүдийг илүүтэйгээр агуулсан болно.

Гэр бүлийн харьцаатай холбогдсон эдгээр лекцүүд нь уншигч Таны сонирхолд үнэхээрнийцэн гэр бүлийн харьцаагаа төгөлдөржүүлэхэд тань бага ч гэсэн тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.