Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Ч.Баатар, Ч. Алтангэрэл
Хэвлэлийн газар: Терроризмийн эсрэг монголын холбоо, аюулгүй байдал, хамгаалалтын академи
ISBN:
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 247
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 200x145x13 мм
Жин: 325.0 гр

Терроризмийн аюул, түүнээс өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалах нь

Онлайн дэлгүүрийн үнэ

5,820 ₮

-3%
Хэмнэлт: 180 ₮
Үндсэн үнэ

6,000 ₮

Хавтас: Зөөлөн, супер
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Ч.Баатар, Ч. Алтангэрэл
Хэвлэлийн газар: Терроризмийн эсрэг монголын холбоо, аюулгүй байдал, хамгаалалтын академи
ISBN:
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 247
Номын хавтас: Зөөлөн, супер
Номын хэмжээ: 200x145x13 мм
Жин: 325.0 гр

Номын тухай

Хорин нэгдүгээр зуунд эрч хүчээ аван хүрээгээ улам бүр тэлсээр байгаа даяаршил дэлхий дахины хөгжлийн нийтлэг нөхцөл, гол чиг хандлага, харилцан хамаарлыг тодорхойлж буйг улс орнууд нийтээр хүлээн зөвшөөрч, түүний тэг гортигийн гадна зожгирон үлдэж, хуучин бууриа сахин хоцрохгүйн төлөө чармайж байна.

Даяаршил, даяарчлалын эрин үеийн хүн төрөлхтөнд учруулж буй аюул заналын нэг нь «терроризм» гэгч үзэгдэл болж байна. Энэ нь хил хязгаар, том жижиг, баян хоосон, хөгжил дэвшил, ямар нэгэн үндэстэн ястныг үл ялган хаана ч, хэзээ ч гарч гарч болзошгүйгээрээ нэн аюултай юм.

Айлган сүрдүүлэх, алан хядах, хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж буй хүчирхийллийн аймшигт хэлбэр болох «терроризм» нь ардчилсан нийгмийн улс төр, эрх зүй, оюун санааны амьдралд дарамт учруулж, өөрийн ялт хүсэл, зорилгыг бусдад тулган хүлээлгэхэд чиглэгдсэнээрээ хүн төрөлхтний нийтийн аюулт дайсан болж байна.

«Терроризм» хаана хяналт, шалгалт сул, сонор сэрэмжгүй, назгай байдал ноёрхож, хүн ард нь түүний эсрэг тэмцэх бэлтгэлгүй байна, тэнд орон зайгаа олон цэцэглэн хөгжиж, нутагшиж байгааг олон улсын өнөөгийн амьдралаасхаржболно. Түүний үүсэхнөхцөл, үйл ажиллагааг хэн ч урьдчилан хэлж чадахгүй байна.