Зохиолч: | Вернадский Георгий Владимирович |
Орчуулагч: | Д. Базарсад |
Хэвлэлийн газар: | Магнатпресс хэвлэлийн газар |
ISBN: | |
Хэвлэсэн он: | 2008 |
Хуудасны тоо: | 376 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x145x18 мм |
Жин: | 420.0 гр |
Зохиолч: | Вернадский Георгий Владимирович |
Орчуулагч: | Д. Базарсад |
Хэвлэлийн газар: | Магнатпресс хэвлэлийн газар |
ISBN: | |
Хэвлэсэн он: | 2008 |
Хуудасны тоо: | 376 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x145x18 мм |
Жин: | 420.0 гр |
ВернадскийГеоргий Владимирович бол, бараг хагас зуун жилийн туршийн эрдэм шинжилгээний ажил, бүтээл туурвилаараа нэрээ дэлхийд алдаршуулж, түүхийн, өөрийн гэсэн хүчирхэг сургуулийг буй болгосон, америк болон европын олон тооны эрдэмтэн шавь нартай, оросын томоохон түүхч. эрдэмтэн юм. Тэр бээр 1887 онд Оросын Петербург хотноо төрсөн боловч. амьдрал, бүтээлийн бүх хугацааг АНУ-ын Нью - Хэйвэн-д өнгөрүүлэхдээ, оросын түүхэнд Дорнын үзүүлсэн нөлөөллийг ихэд сонирхон судалж, "Оросын түүхийн зурлага" (1927 он), "VI зуунаас өнөө хүртэлх Евразийн түүхэн туршлага" (1934 он), 1943 — 1969 онуудад бичсэн, Балар эртний үеэс XVII зууныг хүртэлх Оросын гүүхийн таван боть ном зэрэг алдарт бүтээлүүдээ туурвисан байна. Эдгээр мьЮ. Н. Рерих ба Л. Н. Гумилев нарт тодорхой нөлөө үзүүлснийг тэмдэглэх хэрэгтэй.
Сүүлийн жилүүдэд дэлхийн түүхэнд Чингисхааны гүйцэтгэсэн үүргийг цоо шинээр эргэн харах болсон дэлхий нийтийн чиг хандлага нь, монголын төртёсыг, улмаар, Төв Азийн ард түмнүүдийн түүхийг гажуудлан харуулж асан зөвлөлтийн түүх зүйг хэрэг дээрээ үлдэн халж буй хэрэг билээ. Түүхийн өргөн цар хүрээтэй эх сурвалж, баримтуудад үндэслэн, ямар нэг үзэл баримтлалд автахгүйгээр, эрдэмтэн хүнийхээ дүгнэлт, итгэл үнэмшилд тулгуурлан, зөвхөн |үүхэн үнэнийг харуулахыг хичээнгүйлэн бичсэн, Г. В. Вернадскийн "Монголы и Русь" хэмээх түүхэн бүтээлийг яагаад ЗХУ-д нийтэлдэггүй байсан нь дээрхтэй холбоотой.
Монголын байлдан дагуулалт Оросын төртболонхууль ёс, цэрэг, засаг захиргаа, дипломат ёс жаяг, эдийн засаг болон оюуны амьдралд хэрхэн нөлөөлснийг эл номонд туйлын сонирхолтой харуулна.